Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хуанли
Drill & Blast Masterclass 2014 Өрөмдлөг, тэсэлгээний чиглэлээр хоёр өдрийн сургалт-семинар ирэх 9 дүгээр сарын 18-19-нд Туушин зочид буудалд болно.
China Gold Congress and Expo, Есдүгээр сарын 10-12. Бээжин, БНХАУ Энэхүү хурлаар алтны олборлолт, хөрөнгө оруулалт, эрэлт хэрэгцээний талаар ярилцах юм байна.
The 3rd Exploration Exchange China 2014, Аравдугаар сарын 24-25. Бээжин, БНХАУ Тус хурал нь олон улсын хайгуулын төслүүдийг хамтын ажиллагаанд түшиглэн санхүүжүүлэх зорилгын дор зохион байгуулагддаг.
”Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэг-хурал 15-нд, Төрийн ордон Монголын уул уурхайн анхны мэргэшсэн сэтгүүл Mongolian Mining Journal сэтгүүлийн газраас “Монголын эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” Хэлэлцүүлэг-хурлыг зохион байгуулах гэж байна.
“Монгол орны Өрөмдлөгийн албаны тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” хурал 12-14-нд, ШУТИС Монголын Өрөмдлөгийн холбоо болон ШУТИС хамтран “Монгол орны Өрөмдлөгийн албаны тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” сэдэвт онол, практикийн арвандөрөвдүгээр бага хурлыг зохион байгуулахаар болжээ. Хурлын үеэр өрөмдлөгийн ажлын менежмент, арга, техник, технологи, сургалт, судалгааны талаар хэлэлцэж, илтгэл тавих аж.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо” хурал 6-нд, Кемпински зочид буудалд Уул уурхайн салбарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа бүхнээс чухал. Сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэлийн осол нэмэгдэж байгаа нь статистикээс харагдаж байгаа. Тухайлбал, 2009 онд 77, 2010 онд 85, 2011 онд 76 осол гарсан байна. Тэгвэл энэ талаар хэлэлцэх “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо” сэдэвт хурал болно.
“Монголд хөрөнгө оруулах нь” чуулга 30-нд, Хонг-Конг “Монголд хөрөнгө оруулах нь” сэдэвт ээлжит чуулга уулзалт өнөөдөр Хонкогт нээгдлээ. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганд манай улсад хөрөнгө оруулсан гадаадын уул уурхайн томоохон компаниуд болон хөрөнгийн зах дээр хувьцаагаа арилжиж санхүүжилт босгохыг хүсч буй Монголын цөөнгүй компанийн төлөөлөгчид оролцож байна.
“Эрдэс баялаг-стандартчилсан загвар” хурал 27-28-нд, Кемписки зочид буудал Түүхийн эдийн арвин баялагтай Монгол улсын имижийг дэлхийн тавцанд өсгөх, стандардтчилсан загварын ач холбогдол, түүний хэрэглээг дэлгэрүүлэх зорилготой “Эрдэс баялаг – Стандартчилсан загвар” сэдэвт олон улсын бага хурлыг Кемпински зочид буудалд зохион байгуулахаар болжээ.
”Discover Mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган 30-31-нд, Хүүхдийн ордон 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй “Discover Mongolia” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт наймдугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Арав дахь удаагийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” чуулга уулзалтыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монголын Уул уурхайн Үндэсний Ассациацийн Хүндэт ерөнхийлөгч П.Очирбат нар нээж, илтгэл тавьсан юм.
“Coaltrance Mongolia”, 23-24-нд Улаанбаатар зочид буудал Дэлхийн нүүрсний салбарын өнөөгийн байдал болоод Монгол улс уг салбарт ямар байр суурь эзэлж буй талаархи олон улсын “Coaltrans Mongolia 2012” бага хурал хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. “Коалтранс Конференсэс” компаниас зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь дэлхийн нүүрсний салбар дахь сүүлийн үеийн мэдээ мэдээллийг солилцох зорилготой юм.
Future Mongolia” 16-19-нд Буянт-Ухаа цогцолбор Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Германы машин үйлдвэрлэлийн холбоо /VDMA/ “Future Mongolia 2012” олон улсын анхдугаар үзэсгэлэн, хурлыг зохион байгуулах гэж байна. Монголын эдийн засгийн салбарын тогтвортой хөгжлийн төлөө гэсэн зорилго бүхий энэхүү арга хэмжээ 2012 оны тавдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт болох юм.
”Монголын Сэргээгдэх Эрчим Хүч” олон улсын бага хурал 17, 18-нд, Улаанбаатар зочид буудал “Монголын Сэргээгдэх Эрчим Хүч – 2012” бага хуралаар Монголын сэргээгдэх эрчим хүчний хөгжилд оролцогч талуудын хооронд салбарын хөгжилд тулгарч буй тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, тус салбарын талаархи туршлага, мэдээллүүдийг харилцан солилцох боломжийг олгох юм.
“Mining Mongolia 90” чуулган 5-нд, МҮЭСТО Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас зохион байгуулж буй “Mining Mongolia-90” олон улсын нээлттэй чуулга уулзалт өнөөдөр МҮЭСТО-нд эхэллээ.
”Mongolia Mining” үзэсглэн 20-21-нд, Мишээл экспо төв Уул уурхайн олон улсын “Mongolia Mining-2012” үзэсгэлэнг Мишээл экспо төвд нээгдлээ. “Дэвшилтэт технологийг дэргэдээс” хэмээх уриатай тус үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлэх юм.
1 2 3