Компанийн мэдээлэл
Chaarat Gold: Кумтор ордыг 800 сая ам.доллараар худалдаж авахад бэлэн
Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Их Британийн “Chaarat Gold” компани нь алтны Кумтор ордыг 800 сая ам.доллараар /1.025 тэрбум канад доллар/ худалдан авахад бэлэн гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Энэхүү саналаар “Chaarat Gold” нь Кумтор ордыг ашиглах эрхийг Канадын “Centerra gold” компаниас худалдан авах юм. Тодруулбал, Их Британийн компани ордыг цаашид ашиглах энгийн хувьцааг “Centerra Gold”-аас худалдан авахаар төлөвлөжээ.
Төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс” компани байгуулагдав
“Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Алт 2” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн 100%-ийн эзэмшил дор “Эрдэнэс алт ресурс” компанийг байгууллаа.
Якутад нүүрсний Баяжуулах үйлдвэр шинээр ашиглалтад орж байна
ОХУ-ын Өмнөд Якутын Нерюнгринийн бүс нутагт нүүрсний Баяжуулах хоёр ч үйлдвэр шинээр баригдаж байна. Үүний нэг Денисовскийн үйлдвэр энэ сарын 26-нд ашиглалтад орох аж. Энэ тухай төслүүдийг хэрэгжүүлж буй “Колмар” компанийн Ерөнхий захирал Сергей Цивилев мэдэгджээ.
Монгол дахь ”Сумитомо”-гийн захирал солигдлоо
Японы томоохон корпорациудын нэг “Сумитомо”-гийн Монгол дахь салбарын Ерөнхий захирал солигдсон байна. Тус компанийн захирал ноён Хирото Фүживарагийн залгамжлагчаар ноён Такааки Накагава ажиллах юм байна.
“Эрдэнэс Тавантолгой”: Гадаад, дотоод өргүй боллоо
Монголын эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлгийн “Уул уурхай ба үр өгөөж” салбар хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд “Компанийн үр өгөөжийг дээшлүүлэх, томоохон төслүүдийг эргэлтэд оруулах, иргэдийн хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэх” сэдвээр илтгэснийг тоймлон хүргэж байна
“Оюутолгой”-д 1100 гаруй компани ханган нийлүүлж байна
Монголын уул уурхайн хамгийн том төслийг хэрэгжүүлэгч Оюутолгой компаниас шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулах “Эрдэнийн говь 2017” ёслолын ажиллагаа УДБЭТ-т зохион байгуулагдлаа. Долоо дахь удаагийн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг нээн Оюутолгой компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх болон Уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал Тим Экэрсли нар үг хэлсэн юм.
“Саусгоби сэндс” улсад төлөх төлбөрөө бүрэн барагдуулжээ
“Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнтэй уулзахдаа “Саусгоби сэндс” компани шүүхийн шийдвэрийн дагуу 35.3 тэрбум төгрөгийн өрөө бүрэн төлж барагдуулсан тухайгаа танилцууллаа.
Эрсдэлийг таниулах төвөө нээлээ
Оюу толгой компанийн ажилчин, албан хаагчид төдийгүй Монгол улсын иргэдэд нээлттэй Эрсдэлийг таниулах төвийн нээлт өчигдөр “Моннис” цамхагт боллоо.