Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого
Газрын тос боловсруулах үйлдвэр барих газрыг өргөтгөв Дорноговь аймгийн Алташирээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр барих 150 га газрыг 255 га-гаар өргөтгөж нийт 405 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авав. Газрын тос боловсруулах үйлдвэр олон төрлийн дулаан химийн урвал явах байгууламж, өндөр даралт болон температурт тэсвэртэй тоног төхөөрөмж зэргээс бүрдэнэ. Мөн химийн бодис, галын болон тэсэрч дэлбэрэх, хялбар авалцах шингэн, хий бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хөнгөн нүүрс устөрөгчийн хий, хүхрийн исэл, аммиак зэрэг хий үүсгэх юм. Үйлдвэр цаашид хүчин чадлаа нэмэгдүүлж, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх нефть-химийн үйлдвэр болж өргөжихөөр байна.
РЖД-ийн Ерөнхийлөгч О.В.Белозёров төмөр замын төслүүдийн талаар Монголын талтай ярилцжээ  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга О.В.Белозёровыг хүлээн авч уулзжээ. Талууд Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян, баруун босоо коридор буюу Арцсуурь чиглэлийн төмөр замыг холбох Кызыл-Курагинотой чиглэлийн шинэ төмөр замын  төслүүдийг, төмөр замын төв коридорын шинэчлэлтэй хамтатган хэрэгжүүлэхээр ярилцаж, хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан, хамтарч ажиллахаар тохиролцжээ.
“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. 
Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазтай болгоно   Засгийн газрын есдүгээр сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэрт дамнан оршдог Ноён уул орчмын газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авсан байдал, орчмын газарт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумд буюу хоёр аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг дамнасан байгалийн тогтоцтой, археологийн үнэт олдвор, ашигт малтмалын нөөц бүхий уул юм. Ноён уулыг анх 1995 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-аас орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг бол 2015 онд уг жагсаалтаас хасч хилийн заагийг өөрчлөн тогтоосон байжээ.
Гараанаас  хөдөлсөн Тавантолгой-Зүүнбаян  төмөр зам  Тавдугаар сарын 24. Дорноговь аймгийн өргөн тал нутагт төмөр замын их бүтээн байгуулалт ид өрнөж байна. Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 км   төмөр замын ажил дууссан энэ өдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт Мандах сумын Будран багийн нутагт  боллоо. Уг төмөр замын нийт урт   414.6 км  бол   үүний 290 дэх км дээр шав тавьсан юм. Энэ цэгээс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций чиглэлд эхний ээлжийн 50  км  төмөр замын бүтээн байгуулалт өрнөнө. Тодруулбал шав тавьсан газраас баруун тийш Тавантолгой хүртэл 270 гаруй км  бол зүүн чиглэлд Зүүнбаян хүртэл 145 орчим км зайд төмөр зам тавихаар зураг төсөл боловсруулжээ. 
Тавантолгой-Зүүнбаян төмөр замын суурь бүтцийн ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” -д олголоо Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгож, эрчим хүч, дохиолол, холбоо, өртөө, зөрлөгийн барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг зохих журмын дагуу шуурхай олгож байхыг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн тус хуралдаанаар Тавантолгойн уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чигийг баталлаа.
Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурав “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлөн Худалдааны сайд Жун Шань нар 2019 оны зургадугаар сарын 4-ний өдөр Бээжин хотноо гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монгол орны усны нөөц, зохистой ашиглалтын талаар хэлэлцэв Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулсан  юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Усны бодлого, засаглалыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэн, олон салбарын зохицуулалт шаардсан энэ чухал стратегийн эрдсийн асуудлаар томоохон шинэчлэл хойшлуулалтгүйгээр хийх цаг болжээ” хэмээн тодотголоо.  
Засгийн газар: Тавантолгойн уурхайгаас нүүрсийг чингэлгээр тээвэрлэх боломжтой Засгийн газрын зургаадугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтээс байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нүүрсийг чингэлгээр тээвэрлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Нүүрсийг уурхайгаас чингэлэгт ачин Гашуунсухайт, эсвэл Цагаан хад хүртэл тээвэрлэн Гашуунсухайт боомтод чингэлэгтэй нь өөр машинд шилжүүлэн ачиж Ганцмод боомт хүртэл явах  боломжтой гэж үзжээ. Мөн нүүрс тээвэрлэлтийн тарифыг тээвэрлэлтийн зайтай уялдуулан тогтоох тухай асуудлыг судалж, жишиг тарифт хүргэхийг холбогдох сайд, компанийн удирдлагад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Газрын тосны үйлдвэрийн хотхоны барилгыг наймдугаар сард эхлүүлнэ  Засгийн газрын зургаадугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэхээр шийдвэрлэв. Хотхон нь таван давхар барилга бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэнэ гэж  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын XX хуралдаан болов Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Хуралдаанаар боловсрол, шинжлэх ухаан, бүс нутаг, хил орчим, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны Дэд комисс, Ажлын хэсэг хуралдаж тодорхой тохиролцоонд хүрэв.  Тухайлбал олон жил яригдсан “УБТЗ” ХНН-ийн хэрэгцээнд нийлүүлж байсан дизель түлшний онцгой албан татвар болох 100 орчим тэрбум төгрөгийн асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. Ингэснээр төмөр замын суурь бүтцийг шинэчлэх санхүүжилтийн таатай боломж бүрдэж байна. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ОХУ-ын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаар нэгдсэн шийдэлд хүрснээр эхний ээлжинд 550 айл одоо амьдарч байгаа орон сууцаа өмчилж авах үндэс бүрдлээ. Үлдэх орон сууц, барилгын өмчлөлийг үе шаттайгаар шийдвэрлэхээр болов.
Өрсөлдөөнд өрсөх төмөр зам Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн  414.6 км төмөр зам тавих улс төрийн шийдвэр гарснаас хойш   удалгүй бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Төмөр замын шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  биечлэн оролцов.  Энэ бүтээн байгуулалт цаг хугацааны хувьд “таатай” нөхцөл бүрдсэн үед өрнөж байна. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн өнгөрсөн онд ашигтай ажилласан 800 тэрбум төгрөгийг зарцуулах санхүү  бүрдлээ. Үндэсний цэрэг армийг хөдөлгөж, УБТЗ-ын инженер, мэргэжилтнүүдээр хүн хүчийг ч бэлтгэлээ. Төмөр замын транзит тээврийн тарифын 25 жилийн хөнгөлөлтийн хэлэлцээрийг Оросын талтай үзэглэлээ. Одоо Хятадын талаас үзүүлэх 50%-ийн хөнгөлөлтийг албажуулах  л үлдлээ.  
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын талбайн эргэлтийн цэг, солбицлыг батлав  Засгийн газрын тавдугаар сарын 12-ний өдрийн хуралдаанаар, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км замын суурь бүтцийн барилгын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн эргэлтийн цэг, солбицлыг батлав. Энэ талбайд түгээмэл ашигт малтмал ашиглах эрхийг төмөр замын суурь бүтцийн ажил гүйцэтгэх хуулийн этгээдэд олгохыг Өмнөговь, Дорноговь аймгийн Засаг дарга нарт даалгав.
“Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг батлав Засгийн газрын тавдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар, “Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг батлав. Таван жил хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Газрын ховор элементийн судалгааны Төслийн нэгж байгуулна  Засгийн газрын тавдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар, газрын ховор элементийн хайгуул, олборлолт, ашиглалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашгийг тооцох судалгаа хийх үүрэгтэй төслийн нэгж байгуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазарт зөвшөөрөв. Монгол Улс 10 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий газрын ховор элементтэй гэсэн тойм тооцоог Дэлхийн банк гаргасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрийг л санхүүжүүлнэ Засгийн газрын тавдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар, Хөгжлийн банк нь арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг нэн яаралтай зогсоож,  томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байхыг Төлөөлөн удирдах зөвлөлд нь даалгав. 2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосонтой холбоотой асуудлаар банкны эрх бүхий албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн зээлийг төлүүлэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандахыг даалгалаа.
БНХАУ төмөр замын транзит тээврийн тарифт 50%-ийн хөнгөлөлт олгожээ Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцох үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй хэлэлцээр хийлээ. Хэлэлцээрийн хүрээнд, БНХАУ-ын талаас, Монгол Улсын бараа Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин улмаар Хятадын нутаг дэвсгэрээр далайн боомт хүртэл төмөр замаар тээвэрлэхэд 50%-ийн хөнгөлөлт олгохоор болсноо албан бичгээр мэдэгдэв. Талууд, хоёр улсын хооронд өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангахад Эрээн боомтын ачаа хүлээн авах, хил нэвтрүүлэх хүчин чадал хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан дамжин өнгөрөх болон экспортын ачаа Монгол Улсад олон хоногоор саатаж байгааг цэгцлэх хэрэгтэйг онцоллоо. Түүнчлэн хоёр улсын хооронд хийгдэж буй авто тээврийн үйлчилгээг хэрхэн сайжруулах тал дээр санал солилцов.
Нүүрс тээвэрлэлтийн асуудлыг цогцоор шийдвэрлэх хугацаатай Албан даалгавар гаргав  Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар хугацаатай Албан даалгавар гаргалаа. Юуны түрүүнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Засгийн газрын төлөөлөгчийг Гашуунсухайт боомтод ажиллуулах талаар судалж, зургаадугаар сарын нэгний дотор шийдвэрлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгав.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO-д  эрсдэл бий юу? “Эрдэнэс Тавантолгой” компани  олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргахад хэдхэн сар үлдлээ. Монголоос анх удаа төрийн өмчийн, коксжих нүүрсний хамгийн том  ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч  тус компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр цан цохиж, хувьцаагаа арилжаалах түүхэн мөч энэ оны есдүгээр сарын налгар өдрүүдэд  тохионо. Одоогоос есөн жилийн тэртээ аравдугаар сарын сарын 13-ны өдөр “Энержи Ресурс” компани “Mongolian Mining Corporation” нэрээр  нүүрсний салбараас анхны хувьцааг олон улсын биржид арилжаалж эхэлсэн. Тэр цагаас хойш Ухаахудагийн уурхайд асар олон бүтээн байгуулалт өрнөж, говийн буйдхан Цогтцэций сум цэцэглэн хөгжиж эхэлсэн ч  нүүрс экспортын   Гашуунсухайтын төмөр зам  ашиглалтад оролгүй, бүтэн арван жил  хэрүүл маргаан өрнөсөөр өнөөдрийг хүрэв.
Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-д Зүүнбаян чиглэлийн төмөр зам хурдасгуур болно Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын ээлжит уулзалт өнөөдөр болж, салбарын сайд Д.Сумъяабазар сонсгол тавилаа. Түүний хувьд хоёр дахь удаагаа АмЧам Монгол-ын уулзалтад оролцож байна. Тэрбээр энэ үеэр Оюутолгойн гэрээний асуудал, Эрдэнэс Тавантолгойн IPO, алтны роялтийн тухай, хайгуулыг дэмжих бодлого, салбарын хуулийн хийдлийг арилгах болон бусад асуудлаар байр сууриа илэрхийллээ. Салбарын сайд Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  УИХ-аар өнгөрсөн сард баталж алтны борлуулалт ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% дээр барихаар тогтоосон. Өмнөх хүчин төгөлдөр хуулиар үнийн өсөлтөөс хамаарч 5 хүртэлх хувиар өсөн нэмэгдэх роялти тооцдог байсныг одоо тогтвортой 5%-д барихаар болсныг тэрбээр мэдэгдлээ.
8 9 10 11 12 13 14