Ертөнц
Дэлхийн хөрөнгийн биржүүд дэх IPO-ийн судалгаа гарчээ
“Эрнст энд Янг” компани нь дэлхийн хөрөнгийн биржүүд дэх IPO-гийн энэ оны нэгдүгээр улирлын судалгааг хийжээ. Судалгаанаас үзэхэд IPO гаргалтын идэвхи огцом унасан байдал ажиглагдсан байна. Нийт 157 IPO гарч, 14,3 тэрбум ам.доллар босгосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хөрөнгийн хувьд 69 хувиар буурсан аж.
Оросын төв банк алтны нөөцөө багасгав
Оросын төв банк өнгөрсөн хоёрдугаар сард 3.8 тонн алтыг 200 сая ам.доллараар заржээ. Оросын төв банк сүүлийн таван жилийн турш нөөцөөсөө алт гарган зарж байгаагүй, харин ч их хэмжээгээр худалдан авч алтны нөөцөө арвижуулж байсан юм.
“Пибоди” нүүрсийг гол эрчим хүчээр нэрлэжээ
АНУ-ын нүүрсний магнат “Пибоди Энержи” компани ирэх жилүүдэд нүүрс эрчим хүчний хэрэглээнд эзлэх байр сууриа алдахгүй, харин ч хэрэглээ нь огцом өснө гэдэгт итгэлтэй байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Грегори Боис Энэ сарын 25-29-нд Нью-Орлеанс хотноо болсон “Ховард Уэль” эрчим хүчний олон улсын хурал дээр тавьсан илтгэлдээ “Нүүрс өнөөдөр хамгийн их эрэлт хэрэгцээ бүхий түлш болоод байна.