Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Перу зэсийн олборлолтоо 75 хувиар нэмэгдүүлнэ Перу улс өнгөрсөн оны байдлаар 1.24 сая тонн зэс үйлдвэрлэжээ. Одоогийн байдлаар Чили улс жилдээ 5 сая гаруй тонн зэс үйлдвэрлэдэг үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Харин дэлхийн зэсийн хоёр дахь томоохон үйлдвэрлэгч Перу улсын хувьд ойрын гурван жилийн хугацаанд зэсийн үйлдвэрлэлээ 75 хувиар нэмэгдүүлж 2.15 сая тоннд хүргэхээр төлөвлөж буйг тус улсын Эрчим хүч, Уул уурхайн сайд Жорж Мэрино өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.
Газрын тосны үнэ эрчимтэй буурч байна Европ дахь өрийн хямралын нөлөөгөөр газрын тосны үнэ унасаар байна. Грек, Францын сонгуулийн үр дүнд Еврогийн бүсийн эдийн засаг өөрчлөгдөх магадлал их болоод байгаа юм. Одоогийн байдлаар газрын тосны үнэ 106.80 ам.доллар/баррель, харин АНУ-ын WTI маркийн газрын тосны үнэ 90.72 ам.доллар байгаа нь өчигдрийн үнэлгээтэй харьцуулахад бараг хоёр ам.доллараар буурсан үзүүлэлт юм.
Япон улс шинэ төрлийн хямд түлш бүтээжээ Япон улсын JGC компанийн мэргэжилтнүүд дулааны цахилгаан станцад зориулсан шинэ төрлийн түлш бүтээсэн байна. Энэхүү түлш нь мазутаас хоёр дахин хямд үнэтэй аж. Шинэ түлшийг чанар муутай нүүрс, усны нийлэгээс гарган авсан бөгөөд мазуттай харьцуулахад тээвэрлэхэд илүү эвтэйхнээс гадна шатдаггүй байна. JGC компани нь шинэ түлшээ 2015 оноос үйлдвэрлэж эхлэх гэнэ.
Япон, Хятад, Өмнөд Солонгос чөлөөт худалдааны бүс байгуулна Азийн эдийн засгийн тэргүүлэгч гурван гүрэн болох Хятад, Япон болон Өмнөд Солонгосын удирдлагууд чөлөөт худалдааны бүс байгуулахаар хэлэлцэж байна. Бээжин хотноо энэ сарын 13-14-ний өдрүүдэд болж буй энэхүү Дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, Японы Ерөнхий сайд Есихико Нода болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак нар оролцож байгаа юм.
Грек улсын зээлжих эрхийн зэрэглэл өслөө Олон улсын рейтингийн “Standard & Poor’s” агентлагаас өнөөдөр Грек улсын зээлжих эрхийн SD зэрэглэлийг нэг шатаар өсгөж, CCC зэрэглэл болгосон байна. 2010 оны тавдугаар сард Европын холбооны гишүүн орнууд болон ОУВС-аас тус улсад 110 тэрбум еврогийн зээл олгосон. Хоёр дахь багц зээл болох 130 тэрбум еврог нэмж олгохоор өнгөрсөн хоёрдугаар сард болсон Евро бүсийн Сангийн сайд нарын дээд хэмжээний чуулганаар шийдвэрлэсэн билээ.
Орос Итали газрын тосны салбарт хамтарна Оросын газрын тосны магнат “Роснефть” Хойд мөсөн далайн Баренцын тэнгис, мөн Хар тэнгисийн хэсгээс газрын тос олборлох төслүүдэд гадаадын компаниудтай хамтрах бодлого баримталж байна. Саяхан тус компани АНУ-ын “ExxonMobil”-тай 500 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан бол өчигдөр Италийн “Eni” компанитай 125 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ.
Exxon ногдол ашгийн хувиа нэмлээ АНУ-ын газрын тос, байгалийн хий үйлдвэрлэлийн “Exxon Mobile” компани ногдол ашгаа 21 хувь болгон нэмэгдүүлснээ мэдэгджээ. Ингэснээр ногдол ашгийн хувь хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч компани болж байна. Тус компанийн нэгдүгээр улиралд олгож байсан нэгж хувьцааны 0,47 ам.долларын ногдол ашиг хоёрдугаар улиралд 0,57 ам.доллар болон нэмэгдэх аж.
Вьетнам гадны хөрөнгө оруулагчдыг ихээр татах болжээ Вьетнамы улсын биржийн индекс сүүлийн 11 сарын хугацаанд дээд амжилтаа тогтоож, хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын сангууд нийтдээ 91 сая ам.долларын үнэ бүхий хувьцаа худалдан авсан байна. Хятад, Энэтхэгийн дараа Вьетнам гадны хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр татах улсын нэг болжээ. Тус улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах Хятадын туршлагыг амжилттай нэвтрүүлж байгаа юм.
Индонезийн эрдэс түүхий эдийн экспортоос 25 хувийн татвар авна Индонезийн Эрчим хүч, эрдэс баялгийн нөөцийн яам ирэх сарын 6-наас өмнө эрдсийн түүхий эдийн экспортод 25 хувийн татвар ногдуулж эхлэх тухай мэдэгджээ. Индонез улсын төр засаг эрдэс баялгийг зөвхөн нэмүү өртөг шингэсэн байдлаар экспортлохоор нэлээд эртнээс хэлэлцэж байсан юм.
Оросын түүхий нефтийн экспортын татвар буурч болзошгүй ОХУ-ын түүхий нефтийн экспортын татвар ирэх тавдугаар сарын 1-нээс 2,6 хувиар буюу одоогийн 460,7 ам.доллараас 448,6 ам.доллар хүртэл буурч магадгүй тухай тус улсын Сангийн яамны мэргэжилтэн Александр Сакович мэдэгджээ.
Польшууд занарын хий олборлоно Польшийн уул уурхай, нефть, хийн компани PGNiG нутгийн зүүн өмнөдөд орших занарын хийн орд дээр хайгуул хийж байсан билээ. Тус компанийн хайгуулын ажиллагаа дараагийн шатандаа оржээ. Люблин мужийн Томашова Любельски дэх лицензийн дагуу хайгуулын өрөмдлөг гуравдугаар сарын 26-нд эхэлсэн байна.
БРИКС-ийн нэгдэл улам хүчирхэгжсээр Өнгөрсөн сарын сүүлчээр Энэтхэгийн Нью-Дели хотноо болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын талаар өнөөг хүртэл яригдаж, үр дүнгийн тухай олон улсын шинжээчид өөрсдийн дүгнэлт, таамаглалыг дэвшүүлсээр байна. Хөгжингүй орнуудын энэ нэгдлийн бодлого, үйл ажиллагаа олон улсын санхүүгийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлно хэмээн шинжээчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч буй.
Хятад газрын ховор элементийн холбоо байгуулна Дэлхийн газрын ховор элементийн 95 орчим хувийг агуулдаг БНХАУ-ын Засгийн газар энэ эрдсийн үйлдвэрлэлд хяналт тавих нэгдсэн холбоо байгуулахаар болжээ. Тус холбоо нь 155 гишүүнтэй бөгөөд тэдгээрийн 13 нь ховор элементийн салбар дахь томоохон корпорациуд юм.
Якут Хятад руу нүүрс экспортлоно 2012 онд Якут улс Хятад руу 60 мянган тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа тухай мэдэгджээ. Хятад улс руу нүүрс экспортлох төлөвлөгөөг Якутын Ерөнхийлөгч Егор Борисовын үүргийн дагуу 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ онд Верхнеколымскийн нутагаас далайн замаар нийт 60 мянган тонн нүүрсийг Хятадын төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгцээнд нийлүүлэх аж.
Хятад гадны хөрөнгө оруулалтын хязгаар хэмжээг нэмлээ Хятадын эрх баригчид гадаадын хөрөнгө оруулагчдыг тус улсын үл хөдлөх, бонд, банкны салбарт хийх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэх шийдвэрийг гаргажээ. Гадны хөрөнгө оруулагчдын 30 тэрбум юанийн хязгаарыг 80 тэрбум юань хүртэл болгон нэмэгдүүлсэн байна. Дээрхи шийдвэрийг гармагц тус улсын хөрөнгийн биржийн хувьцаанууд огцом өсөж, сүүлийн сарын дээд амжилтыг тогтоожээ.
Дэлхийн хөрөнгийн биржүүд дэх IPO-ийн судалгаа гарчээ “Эрнст энд Янг” компани нь дэлхийн хөрөнгийн биржүүд дэх IPO-гийн энэ оны нэгдүгээр улирлын судалгааг хийжээ. Судалгаанаас үзэхэд IPO гаргалтын идэвхи огцом унасан байдал ажиглагдсан байна. Нийт 157 IPO гарч, 14,3 тэрбум ам.доллар босгосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хөрөнгийн хувьд 69 хувиар буурсан аж.
Оросын төв банк алтны нөөцөө багасгав Оросын төв банк өнгөрсөн хоёрдугаар сард 3.8 тонн алтыг 200 сая ам.доллараар заржээ. Оросын төв банк сүүлийн таван жилийн турш нөөцөөсөө алт гарган зарж байгаагүй, харин ч их хэмжээгээр худалдан авч алтны нөөцөө арвижуулж байсан юм.
“Пибоди” нүүрсийг гол эрчим хүчээр нэрлэжээ АНУ-ын нүүрсний магнат “Пибоди Энержи” компани ирэх жилүүдэд нүүрс эрчим хүчний хэрэглээнд эзлэх байр сууриа алдахгүй, харин ч хэрэглээ нь огцом өснө гэдэгт итгэлтэй байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Грегори Боис Энэ сарын 25-29-нд Нью-Орлеанс хотноо болсон “Ховард Уэль” эрчим хүчний олон улсын хурал дээр тавьсан илтгэлдээ “Нүүрс өнөөдөр хамгийн их эрэлт хэрэгцээ бүхий түлш болоод байна.
52 53 54 55 56 57 58