Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Гангийн үйлдвэрлэл буурч байна Дэлхийн гангийн холбооноос /WSA/ мэдээлж буйгаар 3 дугаар сарын дүнгээр гангийн гол үйлдвэрлэгч 65 орны нийт үйлдвэрлэл 138 сая тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,7%-иар буурсан байна.
“Рио Тинто”, “Гленкор”-ын нэгдэх хэлцэлд хаалт тавина Өнгөрсөн оны долдугаар сард “Рио Тинто”, “Гленкор” зэрэг дэлхийн хамгийн том уул уурхайн компаниуд хоорондоо нэгдэх хэлцэл хийх оролдлого хийсэн гэсэн мэдээлэл өмнөх аравдугаар сард цацагдсан билээ.
Posco компани Ражин боомтоор ОХУ-аас нүүрс импортолно Өмнөд Солонгос нь Хойд Солонгосын Ражин боомтоор ОХУ-аас нүүрс импортлохоор болжээ.
Австрали Хятадтай төмрийн хүдрийн асуудлаар ярилцана Австралийн Сангийн сайд Жой Хоккей “Их Хорь”-ийн улс орнуудын Сайд нарын уулзалтаар Хятадын Сангийн сайдтай Вашингтонд төмрийн хүдрийн зах зээлийн ойрын 1 жил болон түүнээс цааших төлөвийн талаар ярилцана гэж мэдэгджээ.
“BHP Billiton” бизнесийн чиглэлүүдээ хувааж охин компани байгуулна Англи-Австралийн уул уурхайн “BHP Billiton” компани нь уул уурхайн салбар дахь бизнесийн чиглэлүүдээ хуваан ирэх 5 дугаар сарын 6-нд “South 32” охин компани байгуулахаар төлөвлөжээ.
Оросын I улирлын нүүрсний экспорт буурчээ 2015 оны эхний улирлын байдлаар ОХУ-ын нүүрсний олборлолт 4.6%-иар өсч, 90.331 сая тоннд хүрсэн байна.
“Рио Тинто” компани зэсийн “Коргантас” төслийг эхлүүлэв “Рио Тинто” болон Казахстаны төрийн өмчит “Казгеология” компаниуд тус улс дахь зэсийн “Коргантас” ордыг ашиглах хамтарсан компанийг өнгөрсөн 2 дугаар сард байгуулсан юм.
Хятадууд Киргизийн төмөр замыг өргөн царигаар барина БНХАУ-ын дарга Си Зинпины санаачлаад буй “Шинэ Торгоны зам” төсөлд Хятад-Киргиз төмөр замын бүтээн байгуулалт багтаж байгаа юм.
Коксжих нүүрсний 2 дугаар улирлын үнэ тодорхой болов Коксжих нүүрсний дэлхийн томоохон нийлүүлэгчид болох “Рио Тинто”, Peabody, “Англо-Американ” зэрэг компаниуд Япон улсад 1 тонн коксжих нүүрсийг 109.5 ам.доллараар FOB нөхцөлтэй худалдах гэрээ байгуулснаар 2 дугаар улирлын үнийг тогтоогоод буй.
Элга орд дээр анхны 1 сая тонн нүүрс баяжуулав Оросын “Мечел” группын эзэмшиж буй Элга ордын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноос хойш анхны 1 сая тонн нүүрс баяжуулжээ.
Vale компани Симандоу орд дахь хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрөөсөө татгалзлаа Бразилийн Vale компани Гвинейн төмрийн хүдрийн Симандоу орд дахь төслийн хамтарсан компанийн хувь эзэмшлээ BSG Resources компанид шилжүүлжээ.
Хятад 160 сая тонноор нүүрсний хэрэглээгээ бууруулна 2015-2020 онд Хятад улс эрчим хүчний салбартаа нүүрс шатаах үйлдвэрлэлийг бууруулж, нар, салхи, ус болон цөмийн гэсэн экологийн цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжихээр төлөвлөж байна.
Уул уурхайн салбарт 17 IPO хийгджээ 2014 онд уул уурхай, металын салбарт 17 IPO хийгдэж, нийт 1.5 тэрбум доллар босгосон хэмээн “Эрнст Янг” компанийн 2014 оны уул уурхайн салбарын тайланд дурджээ. Босгосон хөрөнгийн хэмжээний хувьд 2013 оныхоос давсан ч IPO есөөр буурсан байна.
Оросын нүүрсний экспорт буурав Орос улс энэ оны эхний 2 сарын байдлаар нийт 60 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6%-иар өссөн үзүүлэлт гэж тус улсын Эрчим хүчний яамнаас мэдээлжээ.
Монгол улс Оросоос хамааралгүй шинэ төмөр зам байгуулахад бэлэн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын канцлер Ангела Меркелтэй уулзах үеэр Монголын тал Орос улсаар дайруулахгүйгээр Европ хүртэлх төмөр зам байгуулахад бэлэн гэдгийг мэдэгджээ.
“Рио Тинто” компани зэс, нүүрсний бизнесээ нэгтгэнэ Австралийн “Рио Тинто” компани бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн хүрээнд хөрөнгөө нэгтгэн зардлаа хэмнэх зорилгоор зэс, нүүрсний группуудээ нэгтгэхээр болжээ.
Элга ордын төмөр замыг РЖД компанид шилжүүлэхгүй Оросын уул уурхай, металургийн “Мечел” компани Якут дахь Элга нүүрсний ордоос БАМ хүртэлх 321 км төмөр замыг РЖД компанид шилжүүлэхийг зээлийн банкууд зогсоосон байна.
Энэтхэг гангийн импортын татвараа нэмэгдүүлнэ Ирэх 4 дүгээр сарын 1-нээс Энэтхэг улс гангийн импортын татвараа 5%-иар нэмэгдүүлэхээр болжээ.
Стратегийн ордын 50%-ийг Хятадад эзэмшүүлэхэд бэлэн Хятадын хөрөнгө оруулагчдад Оросын ашигт малтмалын стратегийн орд газрын 50%-ийг эзэмших эрхийг олгох боломжтой тухай Красноярскийн эдийн засгийн форум дээр ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворкович мэдэгджээ.
Томтор ордыг 2017 оноос ашиглаж эхэлнэ ОХУ-ын Якут дахь газрын ховор элементийн Томтор ордын олборлолт 2017 онд эхэлнэ гэж төслийн оператор компани “Восток Инженеринг” мэдэгджээ. Эл ордын таамаг нөөц нь 154 сая тонн юм.
42 43 44 45 46 47 48