Ертөнц
Хятадын нүүрсний импорт буурчээ
Он гарснаас хойш Хятадын нүүрсний нийт импорт 83,2 сая тоннд хүрсэн нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 38,4%-иар багассан байна.
Австралийн нүүрс, төмрийн хүдэр татвараас чөлөөлөгдөв
Энэ долоо хоногийн лхагва гаригт Австрали, Хятадын Засгийн газар хоёр улсын хоорондын Чөлөөт худалдааны гэрээнд албан ёсоор гарын үсэг зурснаар Австралийн эрдсийн бүтээгдэхүүн ямар ч татваргүйгээр Хятад руу нийлүүлэгдэхээр болж байна.
“Atlas Iron” компанийн төмрийн хүдрийн олборлолт нэмэгдэнэ
Австралийн “Atlas Iron” компани нь Пилбара муж дахь “Mount Webbe” уурхайн олборлолтоо ирэх энэ сараас нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Компанийн мэдээлж буйгаар 8 жил ашиглагдах эл уурхайгаас жилд 6 сая тонн төмрийн хүдэр олборлохоор тооцоолж байна.
Хятад Бразилаас төмрийн хүдэр ахиу авна
Хятадын Ерөнхий сайд Ли Көцян Бразил улсад өнгөрсөн долоо хоногт хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын магнат “Вале”-д төмрийн хүдрийн өргөтгөлийн төсөлд нь хөрөнгө оруулалт хийхээр тохиролцжээ. Мөн “Вале”-гийн үлэмж хэмжээний буюу 400 мянган тонны даацтай дөрвөн усан онгоцыг нийтдээ 445 сая ам.доллараар Хятадын Cosco-д худалдаалахын сацуу дахин нэмж дөрвөн онгоц худалдах гэрээ байгуулжээ.
Хятадын нүүрсний импорт буурчээ
Энэ оны 1-4 дүгээр сарын дүнгээр БНХАУ-ын нүүрсний импортын үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.7%-иар буурсан байна.
Төмрийн хүдрийн үнэ өсөв
Хятадын далайн “Qingdao” боомт дээр 62%-ийн төмрийн агуулгатай хүдрийн үнэ 5.9%-иар өсч, 54.04 ам.доллараар худалдаалагдаж байна.