Ертөнц
Европын хамгийн том зэс үйлдвэрлэгч компани олон сая еврогийн алдагдалд оржээ
Европын тэргүүлэгч зэс үйлдвэрлэгч Германы Аурубис компанийн үйлдвэрлэлийн талбайгаас их хэмжээний бэлэн бүтээгдэхүүн зэс хавтан алдагдаж, олон зуун сая еврогийн хохирол хүлээжээ.
"Агуулах дахь хураалттай бэлэн бүтээгдэхүүний хяналт шалгалтын явцад Аурубист их хэмжээний бараа материал дутагдсан нь илэрсэн" гэж тус компанийн зүгээс мэдэгдэв.
Рио Тинто-First Quantum хамтарсан компани Перуд зэсийн төсөл хэрэгжүүлнэ
Рио Тинто болон Канадын First Quantum Minerals уул уурхайн хамтарсан компани байгуулж, Ла Гранжа зэсийн төслийг Перуд хэрэгжүүлэхээр боллоо.
Рио Тинто-д 105 сая ам.доллар төлсний дараа First Quantum төслийн 55%-ийг эзэмшиж байна. Цаашид Ла Гранжа руу 546 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Үнэт металл үйлдвэрлэгч Степ Голд компани хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна
Степ Голд ХХК (TSX: STGO) нь Монгол дахь хамгийн том төсөл болох “Алтан цагаан овоо” алтны уурхайн II шатны бүтээн байгуулалтад зарцуулах 150 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулахаа зарлалаа. Уг төслийн хүрээнд 2025 оноос хойш 12 жилийн турш 100,000 унц алт нэг жилд олборлох боломжтой болно. Тус компани “Алтан цагаан овоо” уурхайг бүрэн хүчин чадлаар ашиглаж, Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.
АНУ түүхий нефтийг Азийн зах зээлд их хэмжээгээр нийлүүлж байна
Азийн орнууд ирэх сард АНУ-ын түүхий нефтийг дээд хэмжээгээр худалдан авах захиалга өгсөн гэж эх сурвалжууд Ройтерс агентлагт ярьжээ.
8 дугаар сард өдөрт 1.5-1.9 сая баррель түүхий нефть буюу WTI Midland төрлийн нефтийг АНУ-аас Ази руу экспортолно. Энэ нь 4 дүгээр сард Ази руу нэг өдөрт тээвэрлэж, дээд амжилт тогтоосон 2.2 сая баррель газрын тосны хэмжээнээс арай доогуур үзүүлэлт юм.