Шинэ мэдээ
Хятадын гангийн үйлдвэрлэл энэ онд 3.3%-иар буурна
Хятадын Төмөр, гангийн холбоо (CISA) энэ онд тус улсын гангийн үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 35 сая тонн буюу 3.3%-иар буурч 1.03 тэрбум тоннд хүрэх төлөвтэй гэж танилцууллаа. Өнгөрсөн онд гангийн үйлдвэрлэл 1 тэрбум 65 сая тоннд хүрснээр дээд амжилт тогтоож байсан юм. Харин тус улсын гангийн хэрэглээний хувьд энэ онд 2020 онтой харьцуулахад 5.5%-иар буурч 990 сая тоннд хүрэхээр байгаа ажээ. Ингэснээр сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа Хятадын гангийн хэрэглээ буурах дүр зураг тодорлоо.
Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтэд зээл ашиглахыг "хориглов"
“Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анх өргөн баригдсан хувилбарт ямар өөрчлөлт оруулан (2021.12.30) баталсныг тэмдэглэн албан бус байдлаар хүргэж байна. Тогтоолын төслийг өөрчлөн баталснаар Оюутолгойн төсөл дэх Монголын талын 34%-ийн эзэмшилд оногдох өрийг тэглэх нөхцөл бүрдлээ.
УИХ: Оюутолгойн тогтоолын төслийг баталлаа
“Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах томъёоллоор санал хураахад 74.1%-иар дэмжигдэж, тогтоолын төсөл батлагдлаа.
Оюутолгойн тогтоолын төслийг Түр хороонд шилжүүллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.28/ хуралдаанаар “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Сэдвийн хүрээнд гишүүд асуулт асууж, санал солилцож, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураахад 75.4%-ийн саналаар дэмжигдлээ. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Түр хороонд шилжүүллээ.
МБХЗ: Монголбанкны хуримтлагдсан алдагдал улсын төсөв, өрийн байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй
Монголбанкинд хуримтлагдаж ирсэн алдагдал эцсийн дүндээ улсын төсөв, өр зээлийн байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй болохыг МБХЗ-өөс анхааруулж, татан буугдсан банкуудын алдагдал, авлага, Монголбанкны өөрийн санхүүжүүлсэн зарим актив, эдгээрээс үүсэлтэй эрсдэлийн сан, янз бүрийн нэртэй хөтөлбөрүүдийн санхүүжилтээс үүсэлтэй хүүний зөрүү зэрэг нь нийтийн санхүүг хоёрдуулж, Монголбанкны алдагдал болж, татвар төлөгчдийг хохироож буй тул эдгээрийг ил тод хэлэлцэж, үндсэн шалтгааныг судлан тогтоож, шийдвэр гаргагчдад ойлгуулж, тэднийг үнэн зөв мэдээллээр хангахад МБХЗ өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Европт эрчим хүчний хямрал болж байна
Европын байгалийн хий болон цахилгаан эрчим хүчний томоохон хэрэглэгчид үнийн өсөлтөөс болж их хэмжээний хохирол амсаж байна. Аж үйлдвэрийн томоохон компаниуд үйлдвэрлэлээ бууруулж эхэлсэн нь эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж байна гэж “Bloomberg”-т бичжээ. Дэлхийн улс орнууд нүүрс хэрэглэхээс татгалзаж, илүү цэвэр эрчим хүчний хэрэглээгээ өсгөн нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор цахилгаан эрчим хүч, орон байрны халаалтад байгалийн хийг түлхүү хэрэглэх болоод байгаа юм
Н.Цэлмүүн: Хууль үйлчлэх хугацааг хойшлуулах хүсэлтээ өгсөн
Шинэчилсэн хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх гэж байна. Хөдөлмөрийн шинэчилсэн хууль мөрдөгдөж эхэлснээр уул уурхайн компаниудад хоёрдмол байдал үүсэхээр байгаа тухай салбарынхан дуугарч эхэллээ. Нэг талаас уурхайчдад ажил, амьдралаа тэнцүүлэн ажиллах боломжийг бүрдүүлж байгаа боловч нөгөө талдаа уурхайчдын цалин буурах, компаниудад санхүүгийн ачаалал нэмэгдэх зэрэг сөрөг тал үүсэхээр байгаа юм.
Н.Удаанжаргал: ТЗ-ын огтлолцлын цэгийг тохирлоо
Далайд гарцгүй орны хувьд эрдэс баялгаа экспортлоход дэд бүтцийн хамгийн чухал стратегийн боломж нь төмөр замын тээвэр. Засгийн газрын хуралдаанаар /2021.11.17/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын огтлолцлын цэгийг тохирсон юм. Удтал хүлээлгэсэн уг тохиролцоо болон төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалтай MMJ-ийн сэтгүүлч Р.Ренчиндулам ярилцлаа.
Үхрийн махыг үнхэлцгэнд нь багтаасан 1 зорилт
100 жилийнхээ ойг энэ 2021 онд тэмдэглэж байгаа МАН социал демократ үзэл баримтлалыг баримтлахаа их хурлаараа зарлаж, өнгөрсөн 100 жилийн түүх нь Монгол улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл байсан бол дараагийн 100 жилийн түүхээ Монгол улс эдийн засгийн тусгаар тогтнолоо олоход зориулна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.
MMJ сэтгүүлийн 2021 оны сүүлийн дугаар хэвлэгдлээ
"The Mongolian Mining Journal" сэтгүүлийн 2021 оны 12 дугаар сарын дугаар бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараас та "Өгөх нь өгч, авах нь авлаа, одоо жинхэнэ хэлэлцээр эхэлнэ" эрхлэгчийн зурвас, "Шинэчилсэн Хөдөлмөрийн хууль шинэ зохицуулалт шаардаж байна" талуудын байр суурь, “Эрдэнэс Монгол”-ын ногдол ашгаар БАЯЛГИЙН САН байгуулна" болон бусад контентыг уншаарай
Уурхайчдадаа баярын мэнд дэвшүүлье
Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойн баярын мэндийг үе үеийн уурхайчдадаа “Mongolian Mining Journal” сэтгүүлийн хамт олноос хүргэе.
"Рио Тинто" Серби дэх литийн төслөө зогсооно
"Рио Тинто" компани Серби дэх литийн Jadar төслөө түдгэлзүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн байна. 2.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий тус уурхайн төсөл нь Сербийн Jadar голын сав газарт орших Лозница хотын ойролцоо нутагт хэрэгжинэ. Гэвч тус улсын иргэдийн төлөөлөл уг төслийг хэрэгжүүлэхийг эсэргүүцэж байгаа юм.
2022 онд алтны үнэ 1800 ам.доллароос буурахгүй
Аливаа улс орны стратегийн бүтээгдэхүүнд тооцогддог алтны үнэ ирэх 2022 онд ямар байх талаар эдийн засагчид таамгаа дэвшүүлж байна. Алтны үнэ 2020 оны наймдугаар сард унц нь 2000 ам.долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоосон хэдий ч тодорхой шалтгаануудын улмаас тус үнэт металлын үнэ тогтмол буурч байгаа юм.
Төсвөөс гадуур 2 их наяд төгрөг зарцуулжээ
Нээлттэй нийгэм форумаас Монгол Улсын уул уурхайн салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудаас Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөр дамжилгүйгээр гаргаж буй зардал, тэдгээрийн процесс, хууль эрхзүйн орчинд дүн шинжилгээ хийжээ.
ҮСХ: Зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт арванхоёрдугаар сар гарсаар огцом буурав
Нүүрсний хувьд хамгийн муу үзүүлэлттэй эрдэс биш гэж хэлж болно. Бусад эрдсийн экспортын үзүүлэлт арванхоёрдугаар сар гарсаар амаргүй нөхцөл байдалтай тулгарчээ. Тухайлбал зэсийн баяжмалын экспорт энэ сарын эхний хагаст ердөө 3.9 мянган тонноор хэмжигджээ. Энэ нь өмнөх сарынхаа эхний хагастай харьцуулахад 90 гаруй хувиар доошилсон гэсэн үг. Төмрийн хүдрийн экспорт ч мөн энэ сарын эхний хагаст үлэмж буурч ердөө 11 мянган тонныг экспортолсон тухай дүн мэдээг Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ. Энэ нь сарын өмнөхөөсөө 96%-иар буурсан гэсэн үг.