Шинэ мэдээ
Экспортын гол гарц Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нээлтээ хийлээ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлт одоо Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож байна.
"Coal Mongolia 2022“ эхэллээ
"Сэргэлтийг хамтдаа” урианд нэгдсэн "Coal Mongolia 2022 “ 10 дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэнд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Дэд сайд О.Батнайрамдал, УУХҮЯ, агентлагийн холбогдох мэргэжилтнүүд болон Австралийн Худалдааны танхимын ТУЗ-ын дарга Жулиан Лауренс тэргүүтэй олон улсын байгууллагын төлөөлөл, нүүрс олборлолт, баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн компаниуд, туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчид, нүүрсний салбарын эрдэмтэн судлаачид оролцож байна.
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ "Дорнын эдийн засгийн форум"-д оролцоно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй Засгийн газрын бусад гишүүдийн хамтаар маргааш ОХУ-ын Владивосток хотыг зорьж "Дорнын эдийн засгийн форум"-ын ээлжит VII чуулганд оролцох юм. Тус чуулган есдүгээр сарын 5-8-ны хооронд үргэлжилнэ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эдийн засгийн энэ чуулганд оролцохдоо Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх асуудлаар талуудтай хэлэлцээр хийх гэнэ.
Төрөөр “овоглосон” аж ахуйн нэгжүүд 80 орчим тэрбум төгрөг хэмнэжээ
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу дэд, тэргүүн дэд, орлогч дарга, зөвлөх зэрэг 159 ажлын байрыг чөлөөлж,, сайдаас доош түвшний албан тушаалтан автомашин хэрэглэхийг хязгаарлан 587 автомашиныг Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгчээ. Мөн төсвийн байгууллагад дүрэмт хувцас худалдаж авахгүй байх, албан томилолтоор онгоцоор явах бол энгийн ангиллаар зорчих, төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах, төсвийн байгууллагын өдөр тутмын ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлыг бууруулснаар нийт 5.8 тэрбум төгрөг хэмнэжээ.
"Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар Г.Ёндонг томилжээ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Х.Бадамсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндонг "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар сэлгэн томилжээ.
Өрийн бодлогын шилжилт
Өрийн менежментэд төлбөрийн тэнцэл шийдвэрлэх нөлөөтэйг засаг дуулгав. Төлбөрийн тэнцлийг харин хэрхэн зөв авч явахад Засгийн газар гол үүрэг гүйцэтгэхийг Сангийн сайд Б. Жавхлан хүлээн зөвшөөрсөн нь чухамдаа онцгой үйл явдал боллоо. Төгрөгийн ханшийн уналтад төв банкийг буруутгасаар ирсэн манай Засгийн газрын хувьд энэ удаад үүргээ ухаарсан хэрэг болж байна. Учир нь төлбөрийн тэнцэл нь төгрөгийн бусад валюттай харьцах ханшийг тодорхойлоход суурь хүчин зүйл болдог. Тэгэхээр одоо бидэнд засаг хэрхэн төлбөрийн тэнцлийг сайжруулахыг харах л үлдэж байна. Гэхдээ энэ бол маш амаргүй ажил байх болно.
УУХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг дэмжлээ
“Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай харшилж байна” хэмээн Үндсэн хуулийн цэц үзэж, уг заалтыг цэцийн Их суудлын хуралдаан (08.15) хүчингүй болгосон шийдвэрийг парламент (08.25) дэмжсэн билээ.
Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн барьж, танхимдаа дахин халаа, сэлгээ хийхээр болсон юм.
Олон Улсын Геоаналитикчдын 11 дүгээр хуралд “Геологийн төв лаборатори” ТӨҮГ оролцлоо
2022 оны 8 дугаар сарын 6-12-ны өдрүүдэд Олон Улсын Геоаналитикчдын Нийгэмлэг (ОУГАН)-ээс “GEOANALYSIS 2022” XI дүгээр хурал ХБНГУ-ын Фрайберг хотноо зохион байгуулагдлаа. Тус хуралд геохимийн салбарын олон орны төлөөлөгчид оролцож, салбарын чиг хандлага болон стандартчилсан загвар үйлдвэрлэл, GeoPT ур чадварын сорилтын хөтөлбөрүүд, геохимийн салбарт гарч буй сүүлийн үеийн шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж, LA-ICP-MS шинжилгээ, үнэмлэхүй нас тогтоох цацраг идэвхт изотопын судалгааны сүүлийн үеийн дэвшилтүүд болон салбарын хэтийн төлөвийг хамарсан сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд зохион байгуулагдлаа.
Салхитын уурхайн хаалтын төсөл, жишиг стандартыг бий болгоно
Канад улсын Гадаад Хэргийн яамнаас санхүүжүүлж буй “Монгол улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” /МЕRIT/ төсөл, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй “Салхитын ордын Хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төсөл”- ийн гол зорилго ч үүнд ч чиглэж байна. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах төслийн II үе шатны хэрэгжилт, цаашид хийгдэх ажлын стратегийг хэлэлцэн, Салхитын уурхайд хийсэн хээрийн судалгааны ажлын үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр “Блю Скай” зочид буудалд боллоо.
Б.Жавхлан: “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь улсын өмч болгох ажил урагшилж байна
Монгол банкнаас Худалдаа хөгжлийн банканд “Газрын тосны бүтээгдэхүүний бөөний үнийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд олгох эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд 276,3 тэрбум төгрөг, “Алт” хөтөлбөрийн хүрээнд 204,4 тэрбум төгрөгийг олгосон байна.
Салхитын уурхайн хаалтын төслийн явцыг хэлэлцэнэ
Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах төслийн II үе шатны хэрэгжилт, цаашид хийгдэх ажлын стратегийг хэлэлцэн, Салхитын уурхайд хийсэн хээрийн судалгааны ажлын үр дүнг танилцуулах хурлыг 2022 оны наймдугаар сарын 26-нд “Блю Скай” зочид буудалд зохион байгуулна.
Монголын эдийн засгийн боломж ба сорилтыг хэлэлцэнэ
Үндэсний судалгаа зөвлөгөөний “Эн Ар Си Си” компани, Японы Зүүн Хойд Азийн эдийн засгийн хүрээлэн болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран 2022 оны наймдугаар сарын 24-нд “Монголын эдийн засаг: Боломж ба сорилт“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
Ус хангамжийн цогц төслүүд хэрэгжиж байна
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-тооно” төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ус хангамжийн цогц төслүүдтэй уялдуулахаар ажиллаж байна.