Шинэ мэдээ
Газрын тосны үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудыг зарлажээ
АНУ 2018 оноос хойш дэлхийн хамгийн том газрын тос олборлогч болсон бөгөөд 2022 онд өдөрт 18 сая баррель нефть олборлож ноёрхлоо үргэлжлүүлэв. Энэ нь дэлхийн нефтийн нийлүүлэлтийн бараг тавны нэгийг бүрдүүлж байгаа гэсэн үг юм.
Mongolia Mining 2023 үзэсгэлэнд 20 гаруй орны 100 гаруй байгууллага оролцож байна
Энэ сарын 3-5-нд зохион байгуулах уг үзэсгэлэнд 20 гаруй орны 100 гаруй байгууллагууд оролцож байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүү зэрэг эдгээр салбарт оролцоо бүхий гадаад, дотоодын байгууллагууд өргөнөөр оролцож буйгаараа онцлог аж.
“MONGOLIA MINING 2023” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ
“Mongolia Mining” Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 12 дахь удаагийн арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд гурван өдрийн турш Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулагдах гэж байна. Жилээс жилд өргөжин тэлж ирсэн уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ, өнөө жил урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах юм. Үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ болон Оюу Толгой ХХК ажиллаж байна.
Оросын дизель түлшний экспорт энэ сард зогсох төлөвтэй байна
ОХУ-ын экспортын хориг 10 дугаар сард бүрэн хэрэгжиж эхлэх бөгөөд энэ нь дэлхийн дизель түлшний зах зээлд улам сөргөөр нөлөөлж, түүхий нефтийн үнийг өвлөөс өмнө дахин өсгөж болзошгүй юм. Одоогийн байдлаар түүхий нефтийн үнэ өсч, Брент маркийн нефть 95 ам.доллар давсан байгаа.
“ОЛС ТАТАХ” ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ЭЕРЭГ ЧИМЭЭ
Дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг зурагласан “Холболтын газар зүй” номын зохиогч Параг Ханнагийн хэлсэнчлэн “Олс татах өрсөлдөөн”-өөс монголчууд олон жил хоцорч ирсэн.
З.Батбаяр: Дэлхий дээр хаана усны нөөц байна. Тэнд эрх мэдэл байна
Элчин сайд асан З.Батбаяр усны мэргэжилтэн биш, Үндсэн хуулийн эрх зүйн талаар мэргэшсэн хүн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар 2005 онд байгуулагдахад даргаар нь томилогдож, долоон жил ажиллахдаа 2009 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөл дээр голлон ажилласан, тэр цагаас эхлэн энэ салбар руу гүнзгий орсон түүний нэрний өмнө “усны” гэх тодотгол бичигдэх болжээ.
Бразил тогтвортой эрчим хүчний тогтолцоо руу шилжихэд дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.
Бразил улс дэлхийн тогтвортой эрчим хүчний тогтолцоо руу шилжихэд дэмжлэг үзүүлэхийг чинээлэг улс орнуудад уриаллаа.
Хөгжиж буй орнуудын хувьд Европ, АНУ-ын хэв маягаар эрчим хүчний шилжилтийг санхүүжүүлэх боломжгүй бөгөөд өндөр хөгжилтэй орнуудын тусламж хэрэгтэй байна гэж Бразилийн Уул уурхай, эрчим хүчний сайд Александр Силвейра Нью-Йорк хотноо мэдэгдэв.
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна
2022 онд дэлхий даяар 29,165.2 тераватт цаг (TWh) цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 2.3%-иар өссөн байна.
Доорх графикт Дэлхийн эрчим хүчний хамгийн сүүлийн үеийн статистик мэдээлэлд дурдагдсан дэлхийн эрчим хүчний 2022 оны хэрэглээг харуулахыг зорилоо.