Шинэ мэдээ
Чалко-гийн “Б” төлөвлөгөө эхэллээ
Хятадын төрийн өмчийн “Чалко” компани Монголын нүүрсний салбарт томоохон байр суурь бүхий “Саутгоби Ресорсез” компанийн 60 хувийг эзэмшихээр гэрээ байгуулснаа гурван сар хагасын өмнө зарласан билээ. Энэхүү компанийн Монголд эзэмшдэг Овоот толгой коксжих нүүрсний орд нь ямар үнэ цэнэтэй болох нь өнгөрсөн хэдхэн сард улам бүр тодорхой харагдлаа.
Хятад ус ашигласны татвараа нэмнэ
Хятадын Засгийн газар ирэх таван жилд ус ашигласны татварыг огцом нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Тус улсын ус ариглан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд 2015 он хүртэл усны татварыг шат дараатайгаар нэмэгдүүлэхээр болжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тус улс усыг их хэмжээгээр зарцуулдаг салбаруудад усны татварыг илүү өндөр тогтоохын зэрэгцээ усны дахин боловсруулах салбарыг идэвхитэй дэмжин ажиллахаар шийдвэрлэжээ.
Нөхөрлөл хийгээд дээрэмчид
“Нинжа” нар татвар төлж байна. Сар бүр 53 мянган төгрөгийн татварыг тэд улсад төлдөг болж. Бас болоогүй ээ, 10 аймгийн 30 суманд байрладаг 1800 орчим нинжа эрүүл мэндийн даатгалд, 1000 орчим нинжа нийгмийн даатгалд хамрагдаад байгааг НХХЯ-наас мэдээлж байна. Чихэнд чимэгтэй л мэдээ.
SGR-ийн хувьцааны үнэ доод түвшиндээ хүрэв
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресурс” компанийн хувьцаа түүхэндээ хамгийн доод үнэдээ хүрлээ. Өнөөдрийн байдлаар нэгж хувьцааны үнэ 28 хонконг доллараар арилжаалагдаж байна. Сүүлийн 5 хоногт хувьцааных нь ханш 30 хувиар буураад байгаа юм. Тус компани Овоот толгой ордын олборлолтоо зогсоосон нь хувьцааных нь үнэ “уруудахад” хүргэжээ.
ММC: Хятадад хангалттай нүүрсний эрэлт байна
Тавантолгойн Ухаахудагийн уурхайд олборлолт явуулж буй “Mongolian Mining Corporation” /ММС/ Хятадын нүүрсний эрэлт өндөр хэмжээнд байна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдээлжээ. Тус компани 2015 онд жилдээ 30 сая тонн ачаа тээвэрлэх даацтай Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахаар ажилдаа ороод буй юм. Энэхүү төмөр замыг үндсэндээ 800 орчим сая ам.доллараар байгуулах ажээ.
Айвенхоу Майнз нэрээ сольж, “бүл нэмэв”
“Айвенхоу Майнз” компани Захирлуудын зөвлөлд хоёр гишүүн нэмж томилохын сацуу нэрээ өөрчлөхөөр шийдвэрлэснээ өчигдөр мэдээллээ. Тус компанийн Захирлуудын зөвлөл одоогийн байдлаар 11 гишүүнтэй . Үүн дээр нэмж Уоррэн Гүүдмэн болон Рассел Робертсоныг томилсноор гишүүдийн тоо 13 болох ажээ.
Коксжих нүүрсний үнэ 200 ам.долларт бууна
Нүүрсний эрэлт буурч, нийлүүлэлт нэмэгдэж буйгаар уг түүхий эдийн үнэ буурах шалтгааныг товчхон тайлбарлаж болно. Гэхдээ үнэхээр эрэлт буурч буй эсэхэд олон улсын шинжээчид эргэлзэж байна. Гэсэн ч нүүрсний үнэ сүүлийн хэдэн сард үргэлжлэн буурсаар байгаа юм.
ОХУ-ын газрын тосны экспортын татвар дахиад буурна
Ирэх сарын нэгнээс ОХУ-ын газрын тосны экспортын татварын үнэ тонн тутамд 12 хувиар буюу 50,5 ам.доллараар буурч, 369,3 ам.доллар болох гэнэ. Энэ тухай тус улсын Засгийн газраас мэдэгджээ. Дорнод Сибирь болон Хойд Каспийн орд газраас олборлох газрын тосны экспортын татвар одоогийн 232,4 ам.доллараас буурч 173 ам.доллар болох юм байна. Бензиний экспортын татвар 45,4 ам.доллараар буурч, 332,4 ам.доллар болно.
ММС-ийн хувьцаа 800 төгрөг болов
Олон улсын биржүүд дээрх Монголтой хамааралтай компаниудын хувьцааны ханш унасаар байна. Монголын хамгийн том уул уурхайн компани Mongolian Mining Corporation-ийн хувьцаа түүхэн хамгийн доод үнэдээ хүрч, 800 төгрөг болжээ. Шалтгааныг нь нүүрсний үнэ буурч байгаа, Монголд сонгууль болж байгаа, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шинэ хууль батлагдсантай холбоотой хэмээн шинжээчид үзэж байна.
“Cаусгоби Ресорсез” олборлолтоо бүрэн зогсооно
Өмнөговийн Овооттолгой хагас коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби Ресорсез” компани олборлолтоо энэ сард бүрэн зогсооно гэдгээ өчигдөр албан ёсоор мэдээллээ. Хэдийгээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Ашигт малтмалын газар тус компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээд байсан ч “Саусгоби Ресорсез” “бидэнд ямар ч мэдэгдэл ирээгүй” гээд Овооттолгойн олборлолтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэж мэдээлж байсан юм.