Шинэ мэдээ
Байгалийн баялгийг зөв ашиглах тухай хэлэлцэж байна
“Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” олон улсын семинар өнөөдөр Улаанбаатар хотноо болж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус семинарыг Гадаад хэргийн яам, Норвегийн Oslo төв, Нээлттэй нийгэм форум, EBI зэрэг байгууллага хамтран зохион байгуулж буй юм.
Өнөөдөр бол алдаагаа засах цаг юм
Өнгөрсөн арав гаруй жилд түүхий эдийн үнийн супер мөчлөг тохиосон ч 2012 оноос уналтад орсон. Ийм мөчлөг сүүлийн 200 жилд 6 удаа, 100 жилд 4 удаа тохиожээ.
Б.Бямбасайхан: “Эрдэнэс Монгол” 1 тэрбум долларын хөрөнгөтэй
Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар манай компаниуд олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг дагах ёстой. Өнгөрсөн 3 жилийн санхүүгийн тайландаа олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу “Эрнст энд Янг” компаниар аудит хийлгэж дууслаа.
Хоёрдогч ашигт малтмал дээр 1.5%-ийн роялти тогтооно
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар уул уурхайн хоёрдогч ашигт малтмал боловсруулах үйлдвэрийн эрхзүйн зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг Аж үйлдвэрийн яамнаас УИХ-д өргөн бариад удаагүй байгаа билээ. Энэ талаар Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяраас тодрууллаа.
“Кожеговь”-ийн тусгай зөвшөөрлийг “Арева майнз” компанид шилжүүлнэ
Энэ 3 дугаар сард “Кожеговь” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Арева Майнз” компанид шилжүүлэхээр төлөвлөгдсөн байна. Тусгай зөвшөөрлийг шилжүүлснээр Дорноговь аймаг дахь ураны Дулаан-Уул, Зөөвч-Овоо ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж байгаа юм.
Засгийн газарт доллар хэрэгтэй
Зургаас та 5 жилийн хугацаатай Чингис бондын өгөөж 13.86%-ийн хүүтэй болсныг харж байна. Нэгдүгээр сарын 10-ны үеэр 8.5% орчим байсан өгөөжийн хүү огцом өсчээ. Арванхоёр оны 12 дугаар сард 1.5 тэрбум долларын Чингис бондыг гаргахад 3 дахин их захиалга ирлээ хэмээн сагсуурч байсан цаг ердөө 3 жилийн өмнө.
Засгийн газар “Хан Ресурс”-тай тохиролцжээ
Монголын Засгийн газраас Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу 100 сая доллар нэхэмжлээд байсан “Хан Ресурс” компани Засгийн газартай тохиролцож, гэрээ байгуулсан талаар өчигдөр www.marketwired.com мэдээллийн сүлжээ мэдээлжээ.