Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Норвеги: Их баялаг их эрсдэл дагуулдаг Байгалийн баялагтай улс орнууд баялгаа хэрхэн жинхэнэ баялаг болгох, үүний тулд юу хийх хэрэгтэй талаар Улаанбаатар хотноо болсон олон улсын семинараар хэлэлцлээ.
Монголын зэсийн баяжмалын экспорт 33%-иар өсөв Энэ оны эхний улирлын байдлаар Монгол улсын нийт худалдааны бараа эргэлт 1.56 орчим тэрбум доллартай тэнцэж, үүнд экспорт 959 сая доллар, импорт 599.1 сая ам.долларыг бүрдүүлэв.
Австрали: Төмрийн хүдрийн үнийн төлөвийг 9%-иар нэмэв Төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн даваа гаригийн байдлаар нэг тонн нь Хятадын Тянжины боомт дээр 55.9 ам.доллар болж өсөөд байна.
“Роснефть” Хятад руу байгалийн хий нийлүүлэхэд “Газпром”-той өрсөлдөнө Оросын төрийн өмчит “Роснефть” компани Хятад руу байгалийн хийн асуудлаар “Beijing Gas” групптэй яриа хэлэлцээр явуулж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдөр олон улсад үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар, амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэтгэдэг.
”Mongolia Mining 2016” үзэсгэлэн ”Mongolia Mining 2016” үзэсгэлэн нээгдлээ, 2016-04-06 Фото: Б.Рэнцэн
“Mongolia Mining“ үзэсгэлэн нээгдлээ “Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриан дор 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй олон улсын “Mongolia Mining” үзэсгэлэн өнөөдөр Буянт-Ухаа цогцолборт эхэлж байна.
2030 онд сэргээгдэх салбар нийт эрчим хүчний 30%-ийг эзэлнэ Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долдугаар форум Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Форумын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нар оролцож, үг хэллээ.
“Vale” компани “ThyssenKrupp”-тэй хамтарсан төслөөс гарна Гангийн үйлдвэр байгуулах нийт 10 тэрбум ам.долларын өртөгтэй төсөлд Vale компани 26,87%-ийн эзэмшлээ Германы талд худалдана.
Орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан сургалт-2016 Германы сэтгүүлч  Асендорпф уул уурхай, эдийн засаг, байгаль орчны чиглэлээр 2 өдөр 16 аймгийн 35 сэтгүүлчдэд хичээл заалаа.
“Зэт Эм И” компани ISO9001:2015 гэрчилгээ авлаа “ZM Engineering” компани нь 2006 онд байгуулагдсан цагаасаа хойш Монгол улсад өрнөсөн бүхий л бүтээн байгуулалтад оролцож байгаа билээ. Ган хийц үйлдвэрлэл, зураг төсөл, барилга угсралт, уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэл, гадны шилдэг технологи болон брэндүүдийг Монголдоо нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Орон нутгийн сэтгүүлчид Бороогийн уурхайтай танилцлаа Орон нутгийн сэтгүүлчид Бороогийн уурхайтай танилцав, 2016-04-02. Фото: Б.Рэнцэн
Орон нутгийн сэтгүүлчид Бороогийн уурхайтай танилцлаа Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрөөс нийслэлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын уул уурхай, эдийн засгийн сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчдийн дунд тав хоногийн цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Эхний сургалт гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 02-нд ЭТИС хөтөлбөрийн сургалтын танхимд боллоо.
Д.Кауфманн “Дотоодын байгалийн баялгийн засаглал дэлхийн асуудал ба үр дагавар” илтгэл тавилаа Natural Resource Governance Institute /NRGI/ буюу Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Ерөнхийлөгч, доктор Даниел Кауфманн Монголын эдийн засгийн форумын хүндэт зочиноор уригдан оролцсон билээ.
“BHP Billiton” нүүрсний уурхайн 290 ажилтан цомхотгоно Англи-Австралийн уул уурхайн “BHP Billiton” групп нь Австрали дахь нүүрсний “Mount Arthur” уурхайн 290 ажилтныг цомхотгохоор төлөвлөж байна.
Хятадын боомтууд дахь төмрийн хүдрийн нөөц нэмэгдэв Энэ долоо хоногийн байдлаар Хятадын далайн 33 боомт дах төмрийн хүдрийн нөөц 97,75 сая тонн байна. Энэ нь өнгөрсөн 2 дугаар сарын 15-ны бүртгэгдсэн нөөцтэй харьцуулахад 1,08 сая тонн буюу 1,19%-иар өссөн үзүүлэлт юм.
АДБХОБ-ны анхны хөрөнгө оруулалтыг Хятад, Оросын төслүүд авна БНХАУ-ын санаачилгаар 2015 онд үүсгэн байгуулагдсан Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын банк /АДБХОБ/ энэ оны 3 дугаар улиралд анхны хөрөнгө оруулалтаа хийхээр төлөвлөж байна. Энэ тухай тус банкны Ерөнхийлөгч Цин Люцин мэдэгджээ.