Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Байгаль орчинд учруулсан хохирлыг тооцохыг судалжээ “Байгаль орчны хохирлыг тооцох аргачлалыг боловсронгуй болгох нь” хаалтын семинар Пума зочид буудалд энэ сарын 10-нд боллоо. Уг төслийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Эрдсийн экспортын орлого бууралттай хэвээр байна Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээлснээр энэ оны эхний таван сарын байдлаар Монгол улсын нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр, газрын тос, цайрын хүдрийн экспортын биет жин бүгд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.
Жеймс Робинсон: Хаалттай нийгэм урт хугацаандаа хөгжиж чаддаггүй МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөр хамтран UB IMPULSE: “Чанартай өсөлт” сэдэвт цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ.
“Мон-Атом”-ын захирал Э.Галбадрал “Эрдэнэт үйлдвэр”-т томилогдлоо Монгол улсын ураны асуудал хариуцсан төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал Э.Галбадрал уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ажиллахаар болжээ.
Компанийн нийгмийн хариуцлагын стратегиа боловсруулжээ Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрөөс “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн хүрээнд Компанийн нийгмийн хариуцлагын /КНХ/ стратеги боловсруулах хоёр дахь шатны сургалт семинарыг өчигдөр өөрийн сургалтын танхимдаа зохион байгууллаа.
“Жэйкобс Инженеринг” Оюу толгойн гүний уурхайг барина “Оюу толгой” компани өнөөдөр “Жэйкобс Инженеринг Групп”-тэй инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт, менежментийн (EPCM) гэрээг байгууллаа.
Эрдсийн зах зээл уналтын мөчлөгөөс гарахад ойрхон байна Дэлхийн зах зээлд ашигт малтмалын түүхий эдийн үнэ харьцангуй өсөлттэй болох тал руу эргэснийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Олон улсын зах зээлд арилжаалагдаж буй хөдөө аж ахуйн болон эрдсийн 22 түүхий эдийн ханшийн дундаж үзүүлэлтийг харуулдаг Bloomberg Commodity Index өчигдөр өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдрийн доод түвшнээсээ 20 гаруй хувиар өссөн дүнтэй гарчээ.
Уул уурхайн болон боловсруулах үйлдвэрийн дэвшилтэд шийдэл, тулгамдаж буй асуудал хөндсөн “Materials and Surface Technologies” симпозиум, 7-нд Уул уурхайн болон боловсруулах үйлдвэрийн дэвшилтэд шийдэл, тулгамдаж буй асуудал хөндсөн “Materials and Surface Technologies” симпозиум, 7-нд, Герман-Монгол хамтарсан ашигт малтмал,технологийн их сургууль, Налайх дүүрэг
Micromine 2016 программд хийгдсэн өөрчлөлтүүдийг танилцууллаа Micromine программын 3 хэмжээст загварчлалуудыг 3D PDF формат руу хялбархан харах боломжийг бий болгосон байна.
“Glencore” компани нүүрсний Tahmoor уурхайг хаана “Glencore” компани 2019 онд Австрали дахь нүүрсний Tahmoor уурхайн үйл ажиллагааг хаахаар төлөвлөж байна.
Монгол, Япон улс “Цэвэр нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг” багуулав Айчлалын хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар Монголын Уул уурхайн яам, Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хоорондын “Цэвэр нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг үзэглэх ёслолд оролцсон байна.
“Роснефть”-ийн 19.5%-ийг оны сүүлийн хагаст хувьчилна Энэ оны нэгдүгээр сард ОХУ-ын эрх баригчид газрын тосны томоохон үйлдвэрлэгч “Роснефть” компанийн төрийн өмчийн 19,5%-ийг хувьчлах тухай мэдэгдсэн билээ. Уг асуудлыг Хятадын газрын тос, хийн корпораци ихээхэн сонирхож, худалдах тухай баримт бичиг гарахыг хүлээж буй талаар CNPC-ийн ТУЗ-ийн дарга Ван Илин мэдэгдсэн байна.
АДБХОБ-ны гишүүн орнуудын тоо 100 хүрнэ Хятад улсын санаачилгаар байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны /АДБХОБ/ гишүүн орнуудын анхдугаар чуулган энэ сарын 25-26-нд Бээжин хотноо зохион байгуулагдах гэж байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2019 онд ашиглалтад орно Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Саусгоби зээлийн хүүгийн төлбөрийн хугацааг хойшлуулав Монголын томоохон коксжих нүүрсний ордуудын нэг Овооттолгойн орд дээр олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби Сэндс” компанийн толгой компани болох Торонто, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресорсез” Хятадын хөрөнгө оруулалтын корпорацитай /CIC/ зээлийн хүүгийн төлөлтийг хугацаандаа хийж чадахгүй болсон тул хойшлуулахаар тохиролцсон байна.
Ураны салбарт шинэ орд эдийн засгийн эргэлтэд орно Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор төрийн өмчит “Мон-Атом” компани байгуулагдсан. Тухайн онд Монгол улсад Цөмийн Энергийн тухай хууль батлагдаж байсан юм. Цөмийн энергийн хуулийг дагаж Цөмийн энергийн газар хэмээх Засгийн газрын тохируулагч агентлаг байгуулагдаж байсан үе.
Citi: Хятадын дотоодын нүүрсний үнэ 20%-иар өсч болзошгүй Хятадын Засгийн газрын явуулж буй нүүрсний дотоодын олборлолтыг хумих эрчимтэй бодлогын дүнд энэ оны сүүл гэхэд нүүрсний үнэ 20%-иар өсч магадгүй тухай Citigroup таамаглаж байна.
“Материал судлал ба гадаргын технологи” олон улсын анхдугаар симпозиум болно Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль “Материал судлал ба гадаргын технологи” олон улсын анхдугаар симпозиумыг зургаадугаар сарын 07-нд Налайх дүүрэг дэх их сургуулийн танхимдаа зохион байгуулахаар болжээ.
“Англо-Американ” группын хувьцааг Хятадууд худалдаж авна “Англо-Американ” группын фосфорит болон ниобийн 2 орд, 2 уурхай, боловсруулах 3 үйлдвэрийн хувьцааг Хятадын “China Molybdenum” концерн 1.5 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болжээ. Таамаглаж байсан өртгөөс 50%-иар илүү наймаалцсан гэж шинжээчид үзэж байна.