Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
20 жилийн ойн мэндчилгээ Миний бие анх өөрийн эцэгтэй хамт Монгол улсад зочлон ирээд Катерпилларын дилер компанийг Монголд үүсгэн байгуулахаар шийдсэнээс хойш эдүгээ 20 жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд их зүйл өөрчлөгдсөн ч бас огт өөрчлөгдөөгүй зүйл ч байгаа нь сонирхолтой.
“Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогт томилогдов “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогт томилогджээ. Тус компанийн ТУЗ-ийн хурал яг одоо болж байгаа бөгөөд хурлаар уг шийдвэрийг гаргасан байна.
Газрын тосны олборлолтыг хязгаарлах шийдлийн дараа үнэ өсөв ОПЕК-ийн гишүүн орнууд Алжир дахь уулзалтаараа газрын тосны олборлолтыг хэмжээг хязгаарлах нэгдсэн шийдэлд хүрлээ.
Халз мэтгэлцээн алтны үнэд нөлөөлжээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Дональд Трамп болон Хиллари Клинтон нарын телевизийн анхны мэтгэлцээн дэлхийн зах зээл дэх алтны үнэ буурахад нөлөөлжээ.
ОПЕК-ийн орнууд олборлолтоо хязгаарлана гэсэн хүлээлт үүсчээ Лхагва гаригт Алжир хотноо нээгдэж байгаа Олон улсын эрчим хүчний форумаар газрын тос олборлогч орнууд /ОПЕК/ олборлолтоо хязгаарлан, “царцаах” тухай нэгдсэн шийдвэрт хүрнэ гэсэн хүлээлт байна.
Нүүрсний компаниудын хувьцааны үнэ өссөөр байна Монголд үйл ажиллагаа явуулдаг нүүрсний компаниудын хувьцааны үнэ Хонконг, Австралийн бирж дээр тасралтгүй өссөөр байна.
Монгол-Германы бизнес өдрүүд 6 дахь жилдээ зохиогдоно Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран зургаа дахь жилдээ Монгол-Германы бизнес өдрүүд „Made in Germany“ арга хэмжээг ирэх аравдугаар сарын 11-12-нд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах гэж байна.
IPO гаргалтаар Хонгконгийн хөрөнгийн бирж тэргүүлж байна Энэ оны эхний есөн сарын байдлаар IPO гаргаж босгосон нийт 16.92 тэрбум ам.долларын хэмжээгээр Хонгконгийн хөрөнгийн бирж тэргүүлж байна.
ЕСБХБ хөрөнгө оруулалтаа тээврийн дэд бүтцийн салбарт өргөжүүлнэ Фил Беннетт Улаанбаатар хотод айлчилж, шинэ засгийн газар, бизнесийн төлөөлөлтэй уулзан ЕСБХБ-ны стратегийг хэлэлцэнэ.
Хятад эрчим хүчний нүүрсний олборлолтоо нэмэгдүүлнэ Энэ сарын 23-нд болсон Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны хурлаар эрчим хүчний нүүрсний олборлолтыг 15 сая тоннд хүргэж нэмэгдүүлэх эрхийг дотоодын 74 компанид олгосон байна.
Хятад дэлхийн хоёр дахь гангийн компанийг байгуулж байна БНХАУ-ын Засгийн газар тус улсын Baosteel групп болон Wuhan Steel компанудыг нэгдэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа.
Иран боловсруулаагүй төмрийн хүдэр экспортлохгүй 2017 оноос Иран улс нь боловсруулаагүй төмрийн хүдрийн экспортоо зогсоохоор болжээ. Ингэхдээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж төмрийн хүдрийн баяжмал, аргалж ба хорголж экспортлох юм байна.
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилов “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын 3 гишүүнийг томилсон байна.
Нүүрсний үнэ өссөн ч Монголын компаниуд шууд ашиг хүртэхгүй Сүүлийн үед коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсний үнэ өсөх тал руугаа хандаж эхэлсэн нь зах зээл шинжээчдийн төдийгүй салбарын компаниудын хувьд үнэхээр гайхашруулсан, бас горьдлого төрүүлсэн хэрэг болов.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулжээ Монгол дахь Америкийн Худалдааны танхим (Ам Чам) нь Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гадаадын хөрөнгө оруулагчидтай хийх анхны уулзалтыг “Шангри Ла” зочид буудалд зохион байгууллаа.
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлжээ “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гишүүд болох Б.Бямбасайхан, Д.Ганболд, Ч.Отгочулуу нарыг чөлөөлжээ.
Дараагийн цикл эхэлж байна. Түүнээс бид яаж хожих вэ? Супер циклийн халуухан үед буюу 2009-2012 оны хооронд хөгжиж буй орнуудын эдийн засаг улам хурдацтай тэлнэ гэсэн хүлээлтээр дэлхийн таваарын захууд дээр металын үнэ хурдацтай өсч байв. Энэ үед хөрөнгө оруулагчид, уул уурхайн салбарын хувьцаануудыг бараг л хязгааргүй өсөх мэт төсөөлж, биесээсээ уралдан хөрөнгөө оруулж байлаа.
Л.Пүрэвбаатар: Царигийн асуудлаар Монгол улс тодорхой шийдвэрт хүрнэ Орос, Монгол, Хятад улсын “Эдийн засгийн коридор”-ын нэг хэсэг Транссибирийн төмөр замд тулгуурлан Ази-Европ тивийн хооронд ачаа тээврийг нэмэгдүүлэх, үүнд Монгол улсаар транзит тээвэр хийх боломж зэрэг асуудлыг хөндсөн олон улсын чуулган өнөөдөр Туушин зочид буудалд эхэллээ.
Орос, Монголын бизнес форум болно “Орос-Монгол орнуудын хамтын ажиллагаа-2016” бизнес форумыг Новосибирск хотод аравдугаар сарын 27-30-нд зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээг зохион байгуулагчид өнөөдөр Нийслэлийн захирагчийн ажлын “Хангарьд ордон”-д мэдээлэл хийсэн юм.