Шинэ мэдээ
“Samarco” төслийг 2017 онд сэргээнэ
Бразилийн “Vale”, Австрали-Их Британийн “BHP Billiton”компаниуд хамтарсан “Samarco Mineracao SA ” компанид зориулан тус бүр 115 сая ам.долларын богино хугацааны зээлийн шугам нээхээр болжээ.
Компанийн тогтвортой хөгжлийн стратегийг боловсруулна
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрөөс “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн хүрээнд Компанийн нийгмийн хариуцлагын /КНХ/ стратеги боловсруулах үе шаттай сургалтуудыг зохион байгуулсан билээ.
Хятад Монголтой хиллэдэг бүх боомтод хураамж ногдуулахаар шийдвэрлэжээ
Өнгөрсөн сарын 4-ний баасан гаригт Өвөрмонголын Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооноос гаргасан “Бүс нутгийн боомтын үйлчилгээний төлбөрийн нэршлийг өөрчлөх болон түүний хүрээнд хураамж авах төлбөрийн стандартыг тогтоох” тухай 1319 тоот албан бичигт тус улсын Монголтой холбогддог бүх боомтоор орж ирж буй бараа бүрт хураамж ногдуулах тухай тусгажээ.
Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт болж байна
Монгол улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт “Тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа” сэдвийн дор өнөөдөр “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болж байна.
Нүүрс экспортлогч компаниуд нүүрсний үнийн өсөлтийг хэр ашиглаж байна вэ?
Хятадад нүүрсний үнэ нэмэгдэж байгаа энэ цаг үеийг Монголын нүүрс экспортлогч компаниуд хэр ашиглаж байна вэ? Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний 9 сарын байдлаар Монгол улс 16.24 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 сая тонн орчмоор буюу 55 хувиар өссөн дүн юм. Харин экспортын орлого 509.8 сая ам.долларт хүрч, 18 орчим хувиар өсчээ.
“Эрдэнэс-Тавантолгой” нүүрсний үнээ өсгөж, Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг эхлүүллээ
Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс олборлогч TTJVCo компанитай байгуулсан гэрээний нөхцөлийг сайжруулах, нүүрсний үнийг нэмэгдүүлэх зорилгоор дахин хэлэлцээ хийсний үр дүнд 2016 оны арванхоёрдугаар сарын нүүрсний үнийг 50 ам доллар байхаар тогтоож, өмнөх улирлын үнээс 85 хувиар буюу 1,8 дахин нэмэгдүүллээ.
Сайн байна уу, Болороо эрхлэгч ээ
Бидний амьдардаг ертөнцөд хамт байхгүй байгаа ч жилийн өмнөх энэ л сард өөр нэг ертөнц рүү эргэж ирэхээргүй томилолт авч очоод, онцгой увидас агуулсан үг өгүүлбэрүүдийг хэлхэн, жир бус нийтлэлүүдээ бичсээр байгаа гэдэгт итгэдэг.
Төрийн оролцооны нэр хүнд Монголд их унажээ
Монгол улс уул уурхайн салбарын үсрэнгүй өсөлтийн үеийг ардаа орхиод буй энэ цаг үед уул уурхайн төсөл дэх төрийн оролцоог сайжруулах асуудал зайлшгүй чухал зорилтын нэг болж байгаа билээ. Төрийн оролцоо аливаа төсөлд байснаар илүү баталгаатай, улсад үр ашигтай байх магадлал өндөр мэт санагдаж болох ч бодит байдал дээр хүссэн үр дүнг авчрахгүй байх нь бий.
“Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016” болж байна
Хувийн хэвшлийн салбарт Тогтвортой хөгжлийн зорилтуудыг танилцуулах, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хэрхэн оролцох, хамтран ажиллах талаар санал солилцох зорилготой “Тогтвортой хөгжлийн форум” арга хэмжээ өнөөдөр Шангри-Ла зочид буудалд зохиогдож байна.