Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Чайна Шенхуа Энержи буюу “Өмнөдийн хар луу” Магадгүй, дэлхий дээр өөр ямар ч улс орон Хятад шиг ийм хурдацтай өөрчлөгдөөгүй байх. Дан ганц хөдөө аж ахуй дээр тогтсон ядруухан эдийн засагтай байсан цаг тийм ч хол биш. Ердөө ерээд оны эхээс л Хятад улс эдийн засгийн бодлогоо гадаад зах зээл рүү тэлж олон улсад өрсөлдөхүйц компаниуд байгуулах эхлэлийг тавьсан юм.
Нөхөн сэргээлтийн “барьцаалж чадаагүй” барьцаа хөрөнгө Улс орныг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилт бүхий уул уурхайн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогын ард бүс нутгийн байгаль орчин, нийгмийн асуудлуудыг орхигдуулж ирэв.
“Гашуунсухайтын төмөр зам” компанийг татан буулгав Гашуунсухайт-Ганцмод боомтын нарийн цариг бүхий боомтын төмөр замд хөрөнгө оруулалт хийж, барих, ашиглах зорилготой байгуулсан “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг татан буулгахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгов.
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төрийн өмчит компани байгуулахаар тогтов Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Трампын нүүрсний ”популизм” эхлэв Цуутай бизнесмэн, хэлэлцэх урлагийн мастер гэдгээрээ олноо танигдсан далан настай америк эр энэ удаад улс төрийн ертөнцөд хөл тавьж, эдүгээ алхам бүр нь дэлхийн анхаарлын төвд байх болов.
“Mongolia Mining 2017” нүүрсний салбарыг онцолно Ирэх дөрөвдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд уламжлал ёсоор Буянт-Ухаа цогцолборт болох “Mongolian Mining 2017” үзэсгэлэнгийн талаар Ерөнхий зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн захирал Т.Баттулгатай ярилцлаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг томилов Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилов.
Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг 11187.05 га-гаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын түүх, соёлын дурсгалт газрын хилийн заагийг 650.0 га-гаар баталлаа.
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталлаа.
Өмнөговийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барина Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны саналыг хэлэлцэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив.
Бид популист хууль хийгээгүй, мэргэжлийн хууль хийж байгаа Уул уурхайн тухай цоо шинэ хуулийн төсөл олон нийтэд ил болж, эсэргүүцэж шүүмжилсэн, дэмжиж сайшаасан олон өнцгөөс харсан санал дүгнэлт, байр суурийн дунд Ажлын хэсэг төслөө танилцуулж, салбартаа хэлэлцүүлж эхлээд байна.
“Mongolia Mining 2017” олон улсын үзэсгэлэн ирэх сард болно Монголын уул уурхайн хамгийн том, хамгийн чухал үйл ажиллагааныг нэг нь “Mongolia Mining” 2017. Долоо дахь удаа болж буй үзэсгэлэнг ирэх сарын 5-7-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулна.
“Трансвест Монголиа” ХХК Berco компанийн албан ёсны дистрибьютер боллоо 2017.02.15. “Трансвест Монголиа” компани дэлхийн уул уурхай, барилга, дэд бүтэц, бүтээн байгуулалтын зах зээлд тоног төхөөрөмжийн явах эд ангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ манлайлагч, 90 гаруй жилийн арвин туршлагатай “Berco” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер болсноо харилцагч нартаа дуулгалаа.
Хятадын хийн хэрэглээ 2 дахин өснө 2020 он гэхэд Хятад улс хийн хэрэглээгээ 374 тэрбум, олборлолтоо 220 тэрбум шоо метр тус тус хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Ураны үнэ 14,6%-иар өсөв Өнгөрсөн долоо хоногийн дүнгээр дэлхийн түүхий эдийн зах зээл дэх ураны үнэ огцом өссөн байна. Салбарын консалтингийн “Ux Consulting Co” компанийн статистик мэдээллээр, нэг фунт ураны үнэ 22,5 ам.доллараас 14,6%-иар өсч 25,5 ам.долларт хүрчээ.
Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрыг шинээр тоолно “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого”, “Уурхайн хаалтын журам” сэдэвт семинар өнөөдөр эхэллээ.
Монгол улсын эрчмийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам Энэ дугаарт Монгол Улсын цахилгаан эрчмийн салбарын талаар Эрчим хүчний сайд асан, доктор С.Батхуягийн илтгэлийг товчлон танилцуулж байна.