Шинэ мэдээ
Овооттолгойн уурхай дээр хаалтын төлөвлөгөө боловсруулжээ
“Кью Эм Си” групп “Саусгоби сэндс” ХХК-ийн Овооттолгойн уурхай дээр хаалтын төлөвлөгөө боловсруулж, сарын өмнө хүлээлгэн өгчээ. Өнөөдөр салбарын зарим төлөөлөлд хаалтын төлөвлөгөөний ажлын үр дүнг танилцуулсан юм. Энэ нь Монголын компани Монгол дахь тодорхой уурхайг түшиглэн хаалтын төлөвлөгөө боловсруулсан анхны тохиолдол болж байна.
Уул уурхайн салбарын бүсийн чуулган болно
Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын үр өгөөж, орон нутгийн хамтын ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт, бичил уурхайн зохицуулалт зэрэг олон асуудлыг хөндсөнчуулгануудыг энэ онд улсын хэмжээнд дөрвөн бүсэд зохион байгуулах гэж байна.
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” залууст оюуны хөрөнгө оруулалт хийсээр байна
Улсын хэмжээнд механик, тээврийн салбарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 55 жилийн ойд зориулан ШУТИС-ийн Механик инженерийн сургуулиас зохион байгуулж буй Монгол инженер 2017 анхдугаар нэгдсэн олимпиад, эрдэм шинжилгээний их хурал 4 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Коксжих нүүрсний үнийн өсөлт саарч эхлэв
Австралийн зүүн хойд эргийг өнгөрсөн сарын сүүлээр хүчтэй дайрсан Дэбби хар салхины нөлөөгөөр эвдэрч, тээвэрлэлт нь зогсоод байсан нүүрсний төмөр замын гол сүлжээ Goonyella маргааш ашиглалтад орох төлөвтэй байна.
Дэд бүтцийг сайжруулснаар Монгол дараагийн өсөлтийн мөчлөгт бэлэн болно
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Хөвсгөл аймагт орших, Монголд нөөцөөрөө хоёрдугаарт бичигдэх Овоот сайн чанарын коксжих нүүрсний уурхайг ашиглахаар “Аспайр Майнинг” компани амжилттай ажиллаж байгаа билээ. Тус компанийн Ерөнхий захирал Дэвид Поллтой Монголын уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
“Харилцагчдаа сонсоё” уулзалт өдөрлөг
Эрхэм хүндэт таныг ”Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Эрчим хүч ба Тээврийн хэлтэс болон SEM брэндийн хамтран зохион байгуулж буй “Харилцагчдаа сонсоё” уулзалт өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
“Нэн түрүүнд ХАБ-2017” хоёр дахь өдрөө үргэлжлэв
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог төгөлдөржүүлэхээр тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ-2017” бага хурал “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмэнт-Тогтвортой хөгжил” уриан дор энэ сарын 11-12-нд “Корпорейт” зочид буудалд зохион байгуулагдаж байна.
“Эгийн голын усан цахилгаан станц” ХХК байгуулав
“Эгийн голын усан цахилгаан станцын төсөл”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл болон барилга угсралтын ажлыг хариуцан, ашиглах чиг үүрэг бүхий төрийн өмчит “Эгийн голын усан цахилгаан станц” ХХК байгуулахаар боллоо.
Коксжих нүүрсний үнэ 300 доллар давлаа
Австралийн эрэг дээрх дээд ангиллын коксжих нүүрсний үнэ өчигдрийн байдлаар нэг тонн нь 300.3 ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн сарын сүүлээр тохиосон Дэбби хар салхины улмаас Квийнслэнд мужийн нүүрсний төмөр замын дөрвөн гол сүлжээ их үерт багагүй хэмжээгээр эвдэрч сүйдээд байгаа юм.