Шинэ мэдээ
“Эрдэнэт”-ээс иргэн бүрт хувь эзэмшүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар ”Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, төрийн өмчийнх болгох асуудлыг бүрэн шийдэж дуусгах шийдвэр гарч холбогдох яамдын сайд, агентлагийн дарга нарт үүрэг өглөө.
IGF: Монголын уул уурхайд байгаль орчны менежмент сул байна
Монгол Улсын Засгийн газрын зүгээс уул уурхайн салбар нь үндэсний тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгааг “Уул уурхай, эрдэс баялаг, металл, тогтвортой хөгжлийн засгийн газар хоорондын форум (IGF буюу ЗГХФ)” байгууллагаас явуулсан “Уул уурхайн бодлогын орчны үнэлгээ” тогтоожээ.
Хятад дотоодын зарим боомтуудаар нүүрс импортлохыг хориглов
Дэлхийн коксжих нүүрсний импортоор тэргүүлэгч Хятад улс дотоодын хоёрдугаар зэрэглэлийн боомтуудаар нүүрс импортлохыг хориглох шийдвэр гаргасан тухай Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Энэхүү мэдээллийг өнгөрсөн лхагва гаригт Хятадын төрийн хэвлэл болох China Securities Times-д нийтэлжээ.
NRGI: Монголын уул уурхайд хууль дүрэм, түүний хэрэгжилтэд том зөрүү байна
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс (NRGI буюу ББЗХ) өнөөдөр улс орнуудын баялгийн засаглалын индекс тайланг эрхлэн гаргаснаа танилцууллаа. Уг индексээр манай улс нийтдээ 64 оноо буюу “хангалттай” гэсэн үнэлгээ авснаар нийт 89 орноос 15 дугаар байрт жагсчээ. Харин баялгийн засаглалын индексээр Норвеги, Чили, Канад, Их Британи зэрэг орон тэргүүлээд байна.
Налайхын уурхайн 32 амны 16 га газрыг нөхөн сэргээжээ
Гэрэл зургийг Б.Төгсбилэгт
Налайхын нүүрсний уурхайн амуудын далд малталт суурьшлийн бүс рүүгээ орсон тухай сүүлийн үед хэвлэлүүдээр онцлон мэдээлэх болсон нь Монголын анхны уурхайн нөхцөл байдлыг дахин анхаарлын төвд оруулсан билээ.
Геологичдын ажил мэргэжлийн уралдаан болно
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Палеонтологи, геологийн хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, мэргэжлийн холбоод хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Геологичдын ажил мэргэжлийн уралдаан”-ыг 2017 оны 9 дүгээр сарын 6-аас 9-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт зохион байгуулна.
Уул уурхайгаа тогтвортой хөгжил болгож хувиргасан Австрали улс
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага төслөөс эдийн засаг, уул уурхайн чиглэлээр нийтэлж, нэвтрүүлдэг сэтгүүлчдийг чадавхжуулах зорилгоор сэтгүүл зүй, уул уурхайн сэдэвт дөрвөн удаагийн онолын сургалтыг жилийн хугацаанд явуулсны сүүлийн шатны практик сургалт Австралид үргэлжлэв.
Монголын нүүрсний экспортын дахин сэргэлт
Тавдугаар сарын байдлаар Монгол улс 15 сая тонн нүүрс экспортод гаргаснаар нүүрсний борлуулалтаас 1 тэрбум 11 сая доллар олоод байна. Энэ нь хар алтны салбарынхны хувьд 2011 оны аз, од гийсэн үеийн түүхэн амжилт руу дөхсөн үзүүлэлт болов. Хямралд туйлдсан эдийн засагт ч чухал үзүүлэлт юм.