Шинэ мэдээ
“Энержи Ресурс” 110 сая долларын ашигтай ажиллав
Тавантолгойн бүлэг ордын Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй Mongolian Mining Corporation буюу “Энержи Ресурс” компани энэ оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа.
Шаардлага хангасан алт олборлогчдод Хөгжлийн банк зээлээ олгож байна
Жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 он гэхэд алт олборлолтыг 25 тонн хүргэх зорилт агуулсан “Алт-2” хөтөлбөр хэрэгжээд хэдэн сар болж байна. Уг хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд буюу 2017-2018 онд алтны үйлдвэрлэлд мөрдөгдөж буй дүрэм журмыг боловсронгуй болгож, олборлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хууль бусаар алт олборлох явдлыг цэгцлэх учиртай.
Тогтворгүй, тодорхойгүй
Жилийн өмнөх наймдугаар сард Сангийн сайд эдийн засгийн үзүүлэлтүүд навс унасныг ил тод зарласан билээ. Залгуулаад Ерөнхий сайд хөмсөг зангидан байж, ард түмэндээ “бүсээ чангалах”-ыг сануулсан. Ерөөс улсын эдийн засаг шалдаа буусны бурууг өмнөх Засаг руу чихсэн тайлбаруудаар өнгөрсөн зун, намрыг барсан юм.
Хятад улс 6000 уурхайн үйл ажиллагааг зогсооно
Хятад улс 2020 он гэхэд нүүрсний бус чиглэлийн 6000 уурхайг хаахаар болж буйг тус улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан төрийн захиргааны байгууллага таван жилийн төлөвлөгөөний танилцуулгадаа онцлон дурьджээ.
Хишиг Арвин таван ширхэг CAT 777G самосвал хүлээн авлаа
Өмнөговь аймгийн Цогт Цэций суманд байрлах Хишиг Арвины сайт дээр ”Эрдэнэс Таван Толгой”-н Баруун Цанхийн уурхайд ашиглагдах CAT брэндийн 777G загварын таван ширхэг шинэ өөрөө буулгагч самосвалын түлхүүр гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр /8 дугаар сарын 21/ боллоо.
Малчны гэрээ: Оюутолгойн бүс дэх малчид “ялалт” байгуулав
Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчид дөрвөн жил гаруй хугацаанд тууштай зүтгэсний эцэст тус аймагт орших зэс, алтны үлэмж уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” компанитай хоёр чухал гэрээ байгууллаа. Ингэснээр малчдын эрх ашгийг хамгаалах хоёр гэрээнд (албан ёсоор Малчдын гомдлыг барагдуулах тухай гэрээ 1 болон 2) гарын үсэг зурлаа.
Хэрлэн голын урсацад тохируулга хийж болох эсэх ТЭЗҮ боловсруулна
Өмнийн говьд шинээр байгуулах томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, дэд бүтэц болон бусад төслүүдийн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд “Хэрлэн гол дээр урсацын тохируулга хийх” төслийг хэрэгжүүлж болох эсэхэд шаардлагатай Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх ажлыг шуурхай зохион байгуулахыг