Шинэ мэдээ
Хятадууд Алс Дорнодод гангийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна
Хятадын компани Алс Дорнодын бүс нутагт жилд 5 сая тонн хүчин чадалтай экспортод чиглэсэн ган үйлдвэрлэлийн кластер байгуулахаар Оросын эрх баригчидтай хэлэлцэж байна. “Hebei Luanhe” группын бүтцэд багтах Хонконгийн “Deban Guandong” компани 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар гангийн гүн боловсруулалт, ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.
Оросын хоёр дахь том зэсийн үйлдвэр ашиглалтад орлоо
Оросын өнгөт металын “Норникель” компани сүүлийн 5 жил хэрэгжүүлж буй хамгийн том төслөө ашиглалтад оруулж байна. Тодруулбал, Забайкалийн хязгаар дахь уулын баяжуулах Быстринскийн үйлдвэр нь анхны хүдрээ боловсруулж эхэлжээ.
Хятадын төмөрлөгийн үйлдвэрүүдийн хориг 15-наас мөрдөгдөж эхэлнэ
Арваннэгдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхлэх хоригийн дагуу өвлийн улирлын турш Хятадын 28 хотуудад гангийн үйлдвэрлэл 50%-иар буурах юм. Энэ нь 45.7 сая тонн гангийн нийлүүлэлт тасарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2016 оны Хятадын гангийн нийт үйлдвэрлэлийн 6%-тай тэнцэж байгаа юм.
РЖД: Элегестийн нүүрсийг Оросын нутгаар тээвэрлэн экспортолно
Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Монгол улсын Зам тээврийн сайд Д.Ганбат “Орос улстай холбогдох төмөр замын төв болон хойд коридорыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай” гэж мэдэгдсэн. Төв коридор нь Улаан Үд-Наушк-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэл юм. Яг энэ чиглэлийг цаг алдалгүй хөгжүүлэх хэрэгтэй гэж РЖД зүгээс үзэж байна.
“Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал боллоо
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарынхаа үйл ажиллагаа, бодлого, зорилтийг олон нийтэд нээлттэй ил тод байлгах үүднээс “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурлыг сар бүрийн эхний долоо хоногт багтаан хийж байхаар төлөвлөөд байна.
Нүүрснээс алдагдсан боломж
Дээрх графикаас уншигч та нүүрсний экспорт зургаадугаар сард оргилдоо хүрээд долдугаар сараас буурч эхэлснийг харж байна. Тодруулбал, сүүлийн гурван сард нүүрсний экспорт сард ойролцоогоор 1 сая гаруй тонноор буурчээ. Аравдугаар сард ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй тул найм, есдүгээр сарынхтай ойролцоо дүн гарч таарна.
Оюутолгойн баяжмал дахь алтны хэмжээ 30%-иар өсөв
Өмнөговь аймагт орших “Оюутолгой” компани энэ оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Эхний гурван улирлын байдлаар тус компани 548.8 мянган тонн баяжмал борлуулсан бол үйлдвэрлэсэн баяжмалын хувьд мөн хугацаанд 646.6 мянган тоннд хүрлээ.
CRU: Өрсөлдөхүйц байхын хамтаар нүүрснийхээ үнэ цэнийг нэмэгдүүл
Монголын нүүрсний салбарт энэ онд өнгөрсөн жилтэй харьцуулахад огцом өсөлт тохиож буй юм. Эрдсийн түүхий эдийн судалгааны байгууллага СRU-ийн Хятад дахь салбарын Гүйцэтгэх захирал Жон Жонсонтой коксжих нүүрсний ханшийн дунд болон урт хугацааны төлөв, түүнд нөлөөлөх хүчин зүйлс болон бусад сэдвээр MMJ-ийн Б.Төгсбилэгт ярилцлаа.
Эрдэнэт-Овоот төмөр замын ТЭЗҮ 2018 онд гарна
Монгол улсын нутаг дэвсгэр дэх Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг барих төсөлд Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” болон охин компани “Northern Railways” нь Хятадын “China Gezhouba Group International” (CGGC) компанитай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан байна.
Зэсийн үнэ 7000 доллар давж өсөв
Аж үйлдвэрийн голлох метал зэсийн үнэ ханш өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн нь 7082 ам.доллар (3 сарын гэрээт үнэ) болж өсчээ. Энэ нь өнгөрсөн 2014 оны наймдугаар сараас хойшхи хамгийн өндөр үнэ болж байна.
Монголын банкны салбарын шинэчлэлийн эргэн тойронд
Хөрөнгө оруулагчдын “Инвест Монголиа” чуулганы “Монголын банкны салбарын төрхийг өөрчлөх нь” сэдэвт хуралдаанаар Монголын банкуудад хийж буй активын чанарын үнэлгээ болоод хадгаламж, зээлийн хүүг бууруулах, гадны банк орж ирэх асуудлаар хэлэлцүүлэг өрнөсөн юм.