Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
ҮСХ: Нүүрсний экспорт аравдугаар сард өсөлттэй гарав Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны эхний арван сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.7 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.3%-иар өслөө. Мөн хугацаанд улсын импорт 3.5 тэрбум ам.доллар, экспорт 5.2 тэрбум ам.доллартай тэнцэж, гадаад худалдаа 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарав.
Хувьсан өөрчлөгдөж буй нүүрсний зах зээлд Монгол улсын гүйцэтгэх үүрэг S&P Global Platts байгууллагын Ахлах шинжээч Эдвин Ёо Coal Mongolia 2017 чуулганд дээрх сэдвээр илтгэсэн юм. Түүний илтгэл коксжих нүүрсний зах зээл, түүнд нөлөөлдөг хүчин зүйлс, энэ хэлбэлзэлтэй зах зээл дэх Монгол улсын үүрэг, олон улсын хандлага, хөгжлийн асуудалд төвлөрчээ.
“Рио Тинто”-гийн ТУЗ-ийн шинэ дарга оны сүүлээр тодорно Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто”-гийн ТУЗ-ийн дарга Ян дү Плесси ажлаа хүлээлгэн өгөхөөр болсныг өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн билээ.
Д.Бямбажав: Орон нутгийн загвар гэрээг өөрчлөх шинэчлэх шаардлагатай “Уул уурхайн салбарт хүний эрхийг хангах нь” сэдвээр өмнө нь илтгэл тавьж, уул уурхайн салбарынханд танигдсан Тохокүгийн их сургуулийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Д.Бямбажав энэ удаад Монгол улсын эрдэс баялгийн салбар дахь Орон нутгийн гэрээний хэрэгжилтийн үр дүн, явц байдлын талаар хийсэн судалгаа, зөвлөмжөө танилцууллаа.
Хятадын төмрийн хүдрийн эрэлт 6 сая тонноор буурна Хятад улс өвлийн улиралд агаарын бохирдол нэмэгдэж буйтай холбогдуулан зарим хүнд үйлдвэрүүдийг тодорхой хугацаанд зогсоохоор болсон билээ. Тус улсын 28 хотын төмөрлөгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хязгаарлах журам энэ сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ ирэх онд бэлэн болно Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Энэтхэгийн зэсийн магнат үйлдвэрлэлээ огцом нэмэгдүүлнэ Энэтхэгийн зэсийн цорын ганц үйлдвэрлэгч Hindustan Copper компани зэсийн Маланжханд уурхайн хүдрийн олборлолтоо 2 сая тонноос 5.2 сая тонн болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Монголын зах зээлд анх удаа PС-3000 экскаваторыг нийлүүлнэ Комацу” брэндийн албан ёсны дистрибьютерээр 2009 оноос хойш тасралтгүй, амжилттай ажиллаж байгаа “Трансвест Монголиа” компани харилцагчдынхаа боловсролыг ямагт эрхэмлэж, тэдэнтэйгээ байнгын уялдаа холбоотой олон үйл ажиллагаа явуулдаг.
Уул уурхайн салбарын өмнөд бүсийн чуулга уулзалт эхэллээ Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас бүсчилсэн чуулга уулзалтуудыг зохион байгуулж буй билээ. Өмнө нь Төвийн бүсийн чуулга уулзалтыг Орхон аймгийн Эрдэнэт хотод, Зүүн бүсийн чуулганыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод тус тус зохион явуулсан.
Тогтвортой хөгжлийн үндэсний VII форум болно Үндэсний хөгжлийн газар, Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр хамтран “Тогтвортой хөгжлийн үндэсний VII форум”-ыг энэ сарын 16-нд “Шангри Ла” зочид буудалд зохион байгуулах гэж байна.
Хятадын төмрийн хүдэр, нүүрсний импорт буурч байна Коммунист намын XIX хурал, үндэсний баяр болсонтой холбогдуулан аравдугаар сард Хятадын нүүрс, төмрийн хүдрийн импорт буурчээ. Тус улсын Гаалийн газрын мэдээллээр, есдүгээр сард 102.8 сая тонн төмрийн хүдэр импортолсон бол өнгөрөгч сард 23%-иар буурч 79.49 сая тоннд хүрсэн байна.
2018 оны эхний улиралд газрын тосны үйлдвэр байгуулах тендер зарлах боломжтой Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр, түүнд тусгасан нэмэлт өөрчлөлтийн дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийг дамжуулах шугам хоолойн хамт барьж байгуулах нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулж эхэлсэн байна.
Нүүрс тээвэрлэлтийн зориулалтаар Катерпиллар брэндийн техникүүдийг анх удаа хүлээн авлаа “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компаниас Катерпиллар брэндийн CAТ-777D, 773-E автосамосвалууд, CAT14M автогрейдер, CAT824K дугуйт түрэгчийг “Багануур” ХК-д албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа
Д.Ариунболд: Монголчууд бид Тавантолгойн ордоо өөрсдөө олборлох бүрэн боломжтой “Эрдэнэс Тавантолгой” компани энэ жил 13 сая тонн нүүрс олборлож, 11.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Одоогийн байдлаар 7.5 сая тонн нүүрс экспортлоод байна. Өнгөрсөн онд 7.3 сая тонн нүүрс экспортолсон. Үндсэндээ өнгөрсөн оны хийсэн ажлаа одоогийн байдлаар хийчихээд байна
Төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ өсчээ Энэ долоо хоногийн даваа гаригт Хятадад төмрийн хүдрийн үнэ 5.7%-иар өсч 70 ам.доллар давжээ. Тодруулбал, Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн нийлүүлэлтийн гэрээний үнэ 464.5 юань буюу 70.1 ам.доллар байна.
Засгийн газар тусгай зөвшөөрөл, лиценз олгох ажлыг ил тод, нээлттэй болгоно 2018 оны төсвийн төсөл, үүнийг дагалдан гарах бусад хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхтэй холбогдуулан Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд үг хэлэхдээ тусгай зөвшөөрөл болон газрын наймаатай эрс шийдэмгий тэмцэхээ мэдэгдлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайд Д.Сумъяабазар 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзаж, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Оросын “Мечел”, Японы “Иточу” корпораци нүүрс нийлүүлэх гэрээ байгуулав Оросын “Мечел” компани нь Японы “Иточу” корпорацтай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулжээ. Тус гэрээний дагуу нэг жилийн хугацаанд “Мечел” нь Японы цемент болон эрчим хүчний үйлдвэрүүдэд 300 мянган тонн баяжуулсан нүүрс нийлүүлэх юм. Оросын компанийн хувьд Өмнөд Кузбассын Ольжерасская-Новая ордоос нүүрс экспортлох аж.
Алс Дорнодын нүүрсний стратеги Дорнын эдийн засгийн форумын үеэр Хятадын тэрбумтан Ронни Чичунг Чан өнөөг хүртэл яагаад “Алс Дорнод” гэж нэрлэгдсэн хэвээр байгааг Путинээс гайхан асуужээ. ”Алс” гэхээр ертөнцийн хязгаар мэт, амьдрал үгүй хоосон газар нутаг төсөөлөгддөгийг Хятадын тэрбумтан нуусангүй.
“Каз Минералс”-ын олборлолтыг Киргизийн Засгийн газар гурван сарын хугацаатай зогсоолоо Киргизийн Аж үйлдвэр, Эрчим хүч, газрын хэвлийн асуудал хариуцсан улсын хороо тус улсын зэс алтны “Бозымчак” ордын олборлолтын тусгай зөвшөөрлийг гурван сараар түдгэлзүүлж, үйл ажиллагааг нь зогсоосныг Казахстаны “Каз Минералс” групп мэдэгдэлдээ онцолжээ.