Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Украйн улс ОҮИТБС-д нэгдэхээсээ өмнө бенефициар эздийг ил тод болгожээ ОҮИТБС-д 2012 онд Украйн улс нэгдэж байсан юм. 2014 болон 2015-2016 оны хоёр удаагийн тайлан гаргасан бөгөөд дөрөвдүгээр сард гурав дахь тайлангаа олон нийтэд танилцуулах гэж байна. Өмнөх туршлагаасаа улсын төсвийн орлогод бодитоор нөлөөлдөг гол компаниудын мэдээллийг тусгах нь зүйтэй гэж тус улсын ОҮИТБС-ын Олон талт баг үзжээ. Энэ үүднээс 2017 оны тайландаа олборлох салбарын татварын орлогын 99.5%-ийг бүрдүүлдэг нийт 60 компанийн мэдээллийг тайлагнах аж.
Хуучин удирдагчдын шинэ засаглал Гуравдугаар сард Монгол улсын хоёр хөршийн улс төрийн амьдрал өрнүүн байлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль олон улсын анхаарлын төвд болж өнгөрсөн бол БНХАУ-ын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн батлагдав.
Дэлхийн банк: Монголын өсөлт зөвхөн нүүрснээс хамаарахгүй Дэлхийн банкны Монгол дахь салбар Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлангаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Уг тайланд Монголын эдийн засгийн өсөлт энэ онд болон ирэх онуудад өнгөрсөн оныхоос илүү өндөр байна гэдгийг тодотгосон байна.
ADB: Монголын өсөлт үргэлжилнэ, гэхдээ саарна Азийн хөгжлийн банк (АХБ) бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлын тайлан болох Азийн хөгжлийн төлөв 2018 тайлангаа өнөөдөр танилцууллаа.
Нөхөн сэргээлтийн тусгай данс 12.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Сарангаас алтны уурхайнуудын нөхөн сэргээлтийн талаар тодрууллаа.
Рио Тинто: Монголд 228 сая долларын татвар төлсөн Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2017 онд өөрийн үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад төлсөн татварын мэдээллээ тайлагналаа.
2018 онд Гацууртыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн өөдрөг хүлээлттэй байна Гацууртын алтны үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотойгоор төслийн эдийн засгийн үр өгөөжийн тооцооллыг хамтран судлах Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар хоёрдугаар сарын 12-ны өдөр байгуулжээ.
”Баялгийн засаглал” хэлэлцүүлэг боллоо Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөгжил ардчилал ТББ, Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран “Баялгийн засаглал” хөгжлийн чуулганыг өнөөдөр “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа.
The Mongolia Mining Journal сэтгүүлийн гэрэл зургийн сурвалжлагч Б.Рэнцэндоржийн “Mongolia +-40C номын нээлт боллоо ГАММА агентлагийн гэрэл зурагчин, Reuters агентлагийн Монгол дахь гэрэл зурагчин, The Mongolia Mining Journal сэтгүүлийн гэрэл зургийн сурвалжлагч  Б.Рэнцэндоржийн “Mongolia +-40C номын нээлт боллоо
Оюутолгой, Тавантолгой төсөл ба геополитикийн шийдэл 2009 он. Дэлхий дахиныг хамарсан санхүүгийн их хямрал шинэ оны босгон дээр улам ч идэвхжиж, дампуурлаа зарлаад удаагүй хөрөнгө оруулалтын аварга банкууд болох Lehman Brothers, Bears Stearn-ийн нэрс сонсогдохоо болив.
Дэлхийн технологи дэргэд ирлээ уриатай ”Mongolia Mining 2018” үзэсгэлэн Дэлхийн технологи дэргэд ирлээ уриатай ”Mongolia Mining 2018” үзэсгэлэн
“Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар Б.Ганхуяг томилогдов Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн өнөөдрийн хурлаар тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын хоёр дахь экспортлогч улс Их Британи юм Монгол улс дахь Их Британийн Элчин сайдын яам нь олон улсын ханган нийлүүлэгчдийн “Mongolia Mining 2018” үзэсгэлэнгийн алтан ивээн тэтгэгчээр оролцож байгаа билээ.
”Нэн түрүүнд ХАБ-хамтын оролцоо-2018” VII форум
Гуравдугаар сарын 29-30-нд Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд болж өнгөрсөн “Нэн түрүүнд ХАБ-хамтын оролцоо-2018” долдугаар форум  нь “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд нэгдэхийг  уриагаа болгосон юм. Чухамдаа энэхүү зорилгыг эрхэмлэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарт тулгамддаг бэрхшээл, шинэ боломж, гарц, сайн туршлагаа харилцан солилцож түгээх, Монгол улс олон улсын  “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд нэгдэх гурван багц зорилтыг хэлэлцэхээр уул уурхайн болон бусад томоохон аж үйлдвэрийн 400 гаруй төлөөлөгчид Эрдэнэт хотноо цугласан нь энэ. 
Vision Zero: Ослоос урьдчилан сэргийлье Гуравдугаар сарын 29-30-нд Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд болж өнгөрсөн “Нэн түрүүнд ХАБ-хамтын оролцоо-2018” долдугаар форум нь “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд нэгдэхийг уриагаа болгосон юм.
“Эрдэнэс Тавантолгой”: Гадаад, дотоод өргүй боллоо Монголын эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлгийн “Уул уурхай ба үр өгөөж” салбар хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд “Компанийн үр өгөөжийг дээшлүүлэх, томоохон төслүүдийг эргэлтэд оруулах, иргэдийн хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэх” сэдвээр илтгэснийг тоймлон хүргэж байна