Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Монголын хүрэн нүүрсийг үнэд оруулахад Чехийн технологийг нэвтрүүлэх боломжтой Нүүрсний үнэ цэнийг өсгөх, чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Чех улсын технологи, шийдэл болоод туршлагын талаар тус улсын “Т Машинери” компанийн Уул уурхайн тусгай мэргэжилтэн Карол Шмэхилтэй ярилцлаа.
“Glencore” компани эрчим хүчний нүүрс нийлүүлэх тохиролцоонд хүрэв Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг “Glencore” компани Японы “Tohoku Electric Power”-той 2019 оны есдүгээр сар хүртэл Австралийн эрчим хүчний нүүрсийг тонн тутамд 109.77 ам.долларын үнээр нийлүүлэх тохиролцоонд хүрсэнийг уг хэлцэлд оролцсон ойрын эх сурвалж мэдээлсэн байна.
Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдыг томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танилцуулга болон тус асуудлаар хуралдсан ЭЗБХ-ны хуралдааны санал дүгнэлтийг хэлэлцэж УИХ-ын гишүүн Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар томиллоо.
“Нэг бүс ба нэг зам” санаачилга зэсийн хэрэглээг үлэмж нэмэгдүүлж байна Дэлхийн хүн амын бараг хагасаас илүү нь амьдарч буй эх газар дээр Хятад улс гадаад нөлөөллөө өргөжүүлэхэд “Нэг бүс, нэг зам” санаачилга ихээхэн үүрэгтэй бөгөөд 1.6 сая тонн зэсийн хэрэглээг бий болгож, ойролцоогоор 7%-ийн эрэлтэд хүргэнэ хэмээн ВHP группээс мэдээллээ.
Эрдэнэс Тавантолгойн хувьцааг арилжаалах хөрөнгийн биржийг сонгоно Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааг Нью-Йорк болон Хонконгийн Хөрөнгийн биржээр арилжаалах талаар судлан танилцуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Сумьяабазарт чиглэл болгов.
Test test
“Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2018” үзэсгэлэн нээлтээ хийлээ “Оюутолгой” ХХК-иас зохион байгуулж буй “Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2018” өнөөдөр Буянт-Ухаа дахь спортын цогцолборт нээлтээ хийлээ.
“Алтны форум”-аар тулгамдсан асуудлаа хэлэлцэв Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монгол банк болон “Bloomberg TV Mongolia” хамтран анх удаа “Алтны форум” уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр “Блю Скай” цамхагт зохион байгууллаа.
Mitsui, Nippon Steel, Riо Tinto төмрийн хүдрийн хамтарсан төслүүддээ хөрөнгө оруулна Австрали-Британийн Рио Тинто групп, Японы “Mitsui” болон “Nippon Steel” корпорациуд төмрийн хүдрийн хамтарсан хоёр уурхайн үйлдвэрлэлийг дэмжихэд нийт 1.55 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах хөтөлбөрийг баталжээ.
Рио Тинто ураны “Rössing” уурхайн хувиа СNNС-д худалдана Рио Тинто групп нь Намиби дахь ураны “Rössing” уурхай дахь хувь эзэмшлээ Хятадын Үндэсний цөмийн корпорацид (СNNС) худалдахаар хэлэлцэж байна. Энэ тухай Намиби улсын Эрчим хүчний сайд Симеон Негумбо мэдэгджээ.
Газрын тосны үйлдвэрийн технологийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг эцэслэнэ Газрын тосны үйлдвэрийн төслийн явц урагштай байна. Үйлдвэрийн барилга, дэд бүтэц, шугам татах ажил эрчимтэй өрнөж буйг холбогдох албаныхан мэдээллээ.
Уул уурхайн технологийн ирээдүйг тольдсон Mining Forum-2018 “Mining Forum-2018” олон улсын чуулганд дэлхийд алдартай “Катерпиллар” корпорацийн Австрали, АНУ, Индонези, Канад, ОХУ дахь салбарын шилдэг мэргэжилтнүүд уригдан ирж, хамгийн сүүлийн, цоо шинэ мэдээллүүдийг шингээсэн 12 сэдвээр технологийн сургалт явууллаа. 
Уул уурхайн технологийн ирээдүйг тольдсон Mining Forum-2018 Дэлхийн эрдсийн зах зээл сэргэж буйн нөлөөгөөр Монголын уул уурхайн салбарт сүүлийн үед эерэг нааштай олон үйл явдал өрнөж, гадаадын хөрөнгө оруулагчид нарлаг эх орныг маань дахин зорих болсныг сүүлийн үеийн томоохон хурал чуулгануудаас харж болохоор байна.
Тавантолгойн коксжих нүүрсийг гуравдагч зах зээл рүү экспортлоход ОХУ-тай хамтарна Монгол Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд ОХУ-дажлын айлчлал хийсэн байна.
Баянхонгор болон Дархан-Уул аймагт үнэт металын сорьцын хяналтын лаборатори байгуулна Орон нутагт үнэт металын сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийн нэгжийг төвийн бүсэд Дархан-Уул аймгийн, баруун бүсэд Баянхонгор аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн бүтцэд тус тус байгуулахаар шийдвэрлэлээ.
22 байршил дахь газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд Ховд аймагт 3, Завхан аймагт 1, Дорнод аймагт 9, Хөвсгөл аймагт 1, Сүхбаатар аймагт 3, Өвөрхангай аймагт 1, Хэнтий, Дорноговь аймагт тус бүр 2 буюу нийт 8 аймгийн 22 байршилд тогтоогдсон тодорхой газруудыг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгаад байна.
Сүүлийн арван жилд олон улсад 16 мянган компани IPO гаргажээ “Фридом Финанс” судалгааны байгууллагын мэдээллээр, 2008-2018 онд олон улсын хөрөнгө бирж дээр 16 мянган компани IPO гаргаж нийт 2 их наяд ам.долларын хөрөнгө босгожээ. 2017 онд олон улсын хөрөнгийн бирж дээр 1700 компани IPO гаргасан (196 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон) нь өмнөх оноос 44%-иар өссөн байна.