Шинэ мэдээ
Б.Соёл-Эрдэнэ: “Саплай Чэйн” ирэх оны гуравдугаар сард “show room”-ээ нээнэ
“Саплай Чэйн” /Supply Chain/компани нь харилцагч үйлчлүүлэгчдийнхээ захиалгын дагуу эрэлт хэрэгцээнд нь тулгуурласан, чанартай, баталгаатай, найдвартай тоног төхөөрөмжүүдийг Англи, АНУ, Канад, Австрали, Герман, БНХАУ, БНСУ зэрэг орноос түргэн шуурхай нийлүүлж байна. Тус компанийн Бизнес хөгжлийн менежер Б.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа.
“Өрөмдлөг-2018” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, ”Эрдэнэдрийлинг” ХХК хамтран “Өрөмдлөг-2018” олон улсын эрдэм шинжилгээний XX хурлыг арванхоёрдугаар сарын 19-нд “Корпорейт конвеншн” төвд зохион байгуулахаар болжээ.
Автоматжуулалт нь уурхайчдад шинэ чадварт суралцах шаардлагыг авчирна
Австралийн уул уурхайн салбар нь дэлхийн уул уурхайн салбарт өөрийн худалдааны цар хүрээ болон технологийн ноу-хаугаар сайн танигдсан. Тиймээс MMJ-ийн Б.Төгсбилэгт Квийнслэндийн их сургуулийн Тогтвортой эрдэс баялгийн хүрээлэнгийн Трансформатив сургалтын хэсгийн Хөтөлбөрийн ахлах Робин Эванстай салбарын хүрээний чухал асуудлаар ярилцлаа.
“Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ
“Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/201 болон А/229дүгээр тушаалаар УУХҮЯ,ХХААХҮЯ, ЭХЯ, АМГТГ-ын холбогдох ажилтнууд, зарим эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажилласан билээ. Ажлын хэсэг төслийг боловсруулан, www.mmhi.gov.mn хуудсаар санал авч байгаа бөгөөд энэ сарын 05-ны өдөр олон нийтийн хэлэлцүүлгийг УУХҮЯ-ны хурлын зааланд зохион байгууллаа.
Компаниуд усны менежментээ хэрхэн сайжруулснаа танилцууллаа
“Өмнийн говийн уул уурхай, орон нутаг болон ус” салбарын дугуй ширээний уулзалт өнөөдөр боллоо. Уг уулзалтаар Усны менежментийн үйл ажиллагааны сайн дурын кодекст нэгдсэн уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцож, усны нөөцийг хамгаалах чиглэлд хэрхэн ажиллаж буйгаа танилцууллаа.
Алт үйлдвэрлэгчид бүх гишүүдийн хурлаа хийнэ
Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо бүх гишүүдийн хурлаа өнөөдөр 15 цагт “Корпорэйт” хурлын төвд хийхээр товложээ. Уг хурлаар холбооны зүгээс 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаа тайлагнаж, алтны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар нээлттэй хэлэлцэх юм.
Рио Тинто: Ирээдүйн уурхай одоо цагт биеллээ олж байна
Австралийн эдийн засгийн бүтэц нь уул уурхайгаас хэтэрхий хамааралтай байгаа ч тэнд дэлхийн хамгийн хөгжилтэй хотууд оршиж байгаа нь тогтвортой хөгжлийг цогцлоож буйн илрэл гэж хэлж болно. Үүнд Австралийн амжилт оршино.
Монголбанк 18.9 тонн алт худалдан авсан
Монголбанк энэ оны эхний 11 сарын байдлаар 18.9 тонн алт худалдан авсан байна. Харин сарын дүнгээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын алт худалдан авалт 1.2 тоннд хүрчээ.
Уртын урт тээврийг цуцаллаа
Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болголоо. Ингэснээр 137 км урт дараалалд зогсож байгаа жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буцах юм.
Монголын баяжуулагчид 20 жилийн ойгоо тэмдэглэнэ
Монгол Улсад ашигт малтмалын баяжуулалтын технологи, инженер бэлтгэсний 25, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Тус холбооны зүгээс ойн хүрээнд нийт баяжуулагчид болон эрдэмтэн судлаачдын дунд энэ сарын 7-нд чуулган зохион байгуулахаар болжээ.