Шинэ мэдээ
Монгол Улсад геологийн салбар үүсч хөгжсөний 79 жилийн ойн баярыг тэмдэглэж байна
Одоогоос 79 жилийн тэртээ БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1939 оны 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд “Уурхай ба ашигт малтмалын трест”-ийг байгуулж, төрөл бүрийн үйлдвэрийн ашигт малтмалын түүхий эд хийгээд түүнчлэн алт болон бусад ашигт малтмалыг шинжлэн олох асуудлыг хариуцуулсан нь өнөөгийн геологийн салбарын эхлэл байжээ.
2016 оны уул уурхайн өрнөл
Эрдсийн зах дээр үнэ тасралтгүй унасан амаргүй үеийг туулсаар 2016 онтой золгов. Бүтэн дөрвөн жил үргэлжилсэн зах зээлийн уналтыг 2016 оны дундаас сэргэх болов уу гэсэн таамгийг судалгааны байгууллагууд, шинжээчид хийж, компаниуд горьдлого найдвар тавин хүлээж, тэсч үлдэх менежментийг дор бүрнээ хийж байлаа.
Нүүрсний зах зээлийн шинэ боломжийг Монгол ашиглаж чадах уу?
Монгол Улсын нүүрсний салбар 2008 оноос хойших өнгөрсөн 10 жилд зах зээлийн өсөлт, уналтын аль аль мөчлөгийг туулсан билээ. 2016 оны сүүлээс зах зээл сэргэж, үнийн өсөлт тогтвортой үргэлжилж буй таатай мөчлөгийн энэ үед монголчуудад хоёр дахь боломж гарч ирж байна.
Сентерра гоулд Монгол дахь бизнесээсээ гарлаа
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Сентерра гоулд компани (TSX: CG) өнгөрсөн баасан гарагт Монгол дахь бизнесийн нэгжээ Сингапурын OZD ASIA PTE компанид 35 сая ам.доллараар борлуулж байгаагаа мэдэгджээ. Монгол дахь бизнесийн нэгжид Бороогийн алтны уурхай, боловсруулах үйлдвэр, мөн Гацууртын алтны төсөл багтсаныг мэдээнд өгүүлжээ.
ҮСХ: Нүүрсний худалдаа нийт экспортын 40%-ийг бүрдүүлэв
Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт 9.6 тэрбум ам.долларт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс экспорт 5.3 орчим тэрбум ам.доллар, импорт 4.35 тэрбум ам.долларыг эзэлж байна.
“Expo Mongolia-2018” нээлтээ хийлээ
Монголын бизнесийн салбарын хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсаар ирсэн “Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн, бага хурлын үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнд гадаад,дотоодын бизнес эрхлэгчдийг харилцан түншлэл тогтоож, бизнесээ өргөжүүлэх зорилгоор гадаадын 10 гаруй орны 60 гаруй бизнесийн байгууллага оролцож байгаа юм.
“Glencore” компани эрчим хүчний нүүрс нийлүүлэх тохиролцоонд хүрэв
Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг “Glencore” компани Японы “Tohoku Electric Power”-той 2019 оны есдүгээр сар хүртэл Австралийн эрчим хүчний нүүрсийг тонн тутамд 109.77 ам.долларын үнээр нийлүүлэх тохиролцоонд хүрсэнийг уг хэлцэлд оролцсон ойрын эх сурвалж мэдээлсэн байна.
Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдыг томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танилцуулга болон тус асуудлаар хуралдсан ЭЗБХ-ны хуралдааны санал дүгнэлтийг хэлэлцэж УИХ-ын гишүүн Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар томиллоо.