Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Автоматжуулалт нь уурхайчдад шинэ чадварт суралцах шаардлагыг авчирна Австралийн уул уурхайн салбар нь дэлхийн уул уурхайн салбарт өөрийн худалдааны цар хүрээ болон технологийн ноу-хаугаар сайн танигдсан. Тиймээс MMJ-ийн Б.Төгсбилэгт Квийнслэндийн их сургуулийн Тогтвортой эрдэс баялгийн хүрээлэнгийн Трансформатив сургалтын хэсгийн Хөтөлбөрийн ахлах Робин Эванстай салбарын хүрээний чухал асуудлаар ярилцлаа.
ҮСХ: Нүүрсний экспорт сарын дүнгээр 38%-иар буурав Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар энэ оны эхний 11 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.9 тэрбум ам.доллар боллоо.
Г.Батцэнгэл: Эрх баригчдын үйлдлээс л уул уурхайн салбарын ирэх жилүүдийн хөгжил хамаарна The Mongolian Mining Journal сэтгүүлийн анхны дугаар уншигчдад хүрээд 10 жил болжээ. Уул уурхайн салбарт мэргэжлийн сэтгүүл мэндэлж, нэгэн арваныг туулахад хамтдаа өсч өндийсөн бүтээн байгуулалт бол үндэсний мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөрөөр боссон Ухаахудаг төсөл.
Yokohama Rubber-ийн лабораторид шинэчилсэн дугуйг Монголд нийлүүлж байна Дэлхийн технологийн оргил болсон Япон улсын “Yokohama” брэндийн дугуйг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээл, уул уурхайн салбарт тав дахь жилдээ нийлүүлж байгаа “Вай Ти Эм Монголиа” компанийн үүсгэн байгуулагч S&ROYAL GROUP MONGOLIA компанийн Ерөнхийлөгч Д.Сэржбүдээтэй ярилцлаа.
Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлтэй хамтад нь барина Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг нарийн царигтай барихаар шийдвэрлэснийг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замтай хамтад нь барих нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Ингэснээр нүүрсний экспорт жилд 18-20 сая тонн хүртэл нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан байна.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төрийн хувьцаа эзэмшигчийн эрхийг УУХҮЯ хэрэгжүүлнэ “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлнэ.
“Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ “Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/201 болон А/229дүгээр тушаалаар УУХҮЯ,ХХААХҮЯ, ЭХЯ, АМГТГ-ын холбогдох ажилтнууд, зарим эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажилласан билээ. Ажлын хэсэг төслийг боловсруулан, www.mmhi.gov.mn хуудсаар санал авч байгаа бөгөөд энэ сарын 05-ны өдөр олон нийтийн хэлэлцүүлгийг УУХҮЯ-ны хурлын зааланд зохион байгууллаа.
Д.А.Стрельников: Монголд баригдах цөмийн судалгааны реакторын хүчин чадлыг хэлэлцээрээр тогтооно Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай Цөмийн Энергийн Комисс болон ОХУ-ын төрийн өмчит “Росатом” корпораци хооронд санамж бичгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Москва хотноо байгуулсан билээ.
Компаниуд усны менежментээ хэрхэн сайжруулснаа танилцууллаа “Өмнийн говийн уул уурхай, орон нутаг болон ус” салбарын дугуй ширээний уулзалт өнөөдөр боллоо. Уг уулзалтаар Усны менежментийн үйл ажиллагааны сайн дурын кодекст нэгдсэн уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцож, усны нөөцийг хамгаалах чиглэлд хэрхэн ажиллаж буйгаа танилцууллаа.
Алт үйлдвэрлэгчид бүх гишүүдийн хурлаа хийнэ Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо бүх гишүүдийн хурлаа өнөөдөр 15 цагт “Корпорэйт” хурлын төвд хийхээр товложээ. Уг хурлаар холбооны зүгээс 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаа тайлагнаж, алтны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар нээлттэй хэлэлцэх юм.
Рио Тинто: Ирээдүйн уурхай одоо цагт биеллээ олж байна Австралийн эдийн засгийн бүтэц нь уул уурхайгаас хэтэрхий хамааралтай байгаа ч тэнд дэлхийн хамгийн хөгжилтэй хотууд оршиж байгаа нь тогтвортой хөгжлийг цогцлоож буйн илрэл гэж хэлж болно. Үүнд Австралийн амжилт оршино.
Монголбанк 18.9 тонн алт худалдан авсан Монголбанк энэ оны эхний 11 сарын байдлаар 18.9 тонн алт худалдан авсан байна. Харин сарын дүнгээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын алт худалдан авалт 1.2 тоннд хүрчээ.
Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд нарийн царигтай төмөр зам барихыг дэмжлээ Засгийн газрын хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг нарийн царигтай барихаар шийдвэрлэснийг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замтай хамтад нь барих нь зүйтэй гэж үзсэн байна.
Уртын урт тээврийг цуцаллаа Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болголоо. Ингэснээр 137 км урт дараалалд зогсож байгаа жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буцах юм.
Монголын баяжуулагчид 20 жилийн ойгоо тэмдэглэнэ Монгол Улсад ашигт малтмалын баяжуулалтын технологи, инженер бэлтгэсний 25, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Тус холбооны зүгээс ойн хүрээнд нийт баяжуулагчид болон эрдэмтэн судлаачдын дунд энэ сарын 7-нд чуулган зохион байгуулахаар болжээ.
Ширээн дээр байнга байдаг мэдээллийн чухал эх сурвалж юм Монгол Улсад хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн салбарынхан, төрийн байгууллагын ажилтнууд, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын хувьд “Монголиан Майнинг Журнал” сэтгүүл нь тэдний ажлын ширээн дээр байнга байдаг нэн чухал ач холбогдол бүхий мэдээллийн эх сурвалж болж чадсан юм.
Орон нутагт алтны албан худалдааг эхлүүллээ 001 дугаартай үйлчлүүлэгчийн 255 гр алтыг хайлж гулдмайлснаар Баруун бүсийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, Хонгор нутагт үүдээ нээлээ. Тууз хайчлан нээсэн аравдугаар сарын 18-ны билигт сайн өдөр Монголбанкнаас зарласан Лондоны хөрөнгийн биржийн ханшаар Баянхонгор аймгийн ХААН банк 1 гр алтыг 101 мянган төгрөгөөр худалдан авлаа.
Анхны дугаар, арван жил The Mongolian Mining Journal сэтгүүлийн анхны дугаар арваннэгдүгээр сарын жавар цавхилзсан ийм өдрүүдээр гарсан юм. Эхний сэтгүүлээ энгэртээ тэврээд Болороо эрхлэгч хэвлэл борлуулалтын цэгээр өөрөө түгээж явсан тэр өдрүүдээс хойш яг арван жил улирчээ.
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани “Gobi Customer Care” өдөрлөгийг зохион байгууллаа Монголын хамгийн том Агрегат үйлдвэрлэлийн төвийг(Сomponent Rebuild Center) саяхан нээсэн “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК говийн бүсийн нүүрсний компаниудад зориулан “Gobi Customer Care” өдөрлөгийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Сэлбэг түгээх төвд амжилттай зохион байгууллаа.
Шинээр тодрох уул уурхайн төмөр замууд Монгол Улсад бодит орлого оруулж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, үүний тулд зорилтот зах зээлд хүргэх төмөр замуудыг шинээр барьж байгуулах, хилийн гарцуудыг олон чиглэлд нээх тодорхой зорилтыг Засгийн газраас дэвшүүлээд байгаа.