Шинэ мэдээ
Нүүрсний экспорт дээд амжилт тогтоов
Оны эхний найман сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө.
РЖД-ийн Ерөнхийлөгч О.В.Белозёров төмөр замын төслүүдийн талаар Монголын талтай ярилцжээ
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга О.В.Белозёровыг хүлээн авч уулзжээ. Талууд Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян, баруун босоо коридор буюу Арцсуурь чиглэлийн төмөр замыг холбох Кызыл-Курагинотой чиглэлийн шинэ төмөр замын төслүүдийг, төмөр замын төв коридорын шинэчлэлтэй хамтатган хэрэгжүүлэхээр ярилцаж, хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан, хамтарч ажиллахаар тохиролцжээ.
“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Орхон багт нөхөн сэргээлт хийж байна
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлаад буй “Алтай гоулд”, “БМНС”, “Голден хаммер” “Гурван хайрханы асар” зэрэг компаниуд техникийн нөхөн сэргээлт хийж байна. Тус компаниуд ашигласан газрууддаа 50-иас дээш хувьд хийсэн нөхөн сэргээлтийн ажлыг хянан шалгаж байгаа тухай Ажлын хэсэг мэдээлэв. Тодруулбал, техникийн нөхөн сэргээлтийг 35 орчим га-д, нөхөн дүүргэлтийг 8 орчим га-д, биологийн нөхөн сэргээлтийг 12 орчим га талбайд тус тус хийжээ. Нөхөн сэргээлтийн ажилд дээрх компаниудын 17 эксковатор, 9 ковш, 32 самсоваль, 192 ажилтан оролцож байна. Харин "Монгол газар" ХХК, "Эм Жи Эйч" ХХК, "Сэншивэе Монгол" ХХК-иуд нөхөн сэргээлт хийж эхлээгүй аж.
11 компанийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан талбайд хөрс, усны шинжилгээ хийжээ
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт ашигт малтмал олборлож байсан 11 компанийн 13 тусгай зөвшөөрлийг АМГТГ-аас цуцалсан билээ. Энэ дагуу Орхон багт алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсож, нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байна. Мэргэжлийн хяналтын газраас тус аж ахуйн нэгж, компаниудын олборлолтын талбайн хөрс, далан, усан сангаас нийт 29 дээж авч шинжлүүлжээ. Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр, усны дээжид агуулагдах химийн бодисын агууламж, хүнд метал, мөнгөн ус, хүнцэл, хром, цайр зэрэг нь стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй, хөрсний дээж стандартын шаардлагыг хангасан болохыг тогтоосон аж.
Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазтай болгоно
Засгийн газрын есдүгээр сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэрт дамнан оршдог Ноён уул орчмын газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авсан байдал, орчмын газарт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумд буюу хоёр аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг дамнасан байгалийн тогтоцтой, археологийн үнэт олдвор, ашигт малтмалын нөөц бүхий уул юм. Ноён уулыг анх 1995 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-аас орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг бол 2015 онд уг жагсаалтаас хасч хилийн заагийг өөрчлөн тогтоосон байжээ.
Байгалийн баялаг төрийн өмч үү, нийтийн өмч үү?
Үндсэн хуулийн байгалийн баялгийг ашиглахтай холбоотой нэгдүгээр бүлгийн заалтаас болж монголчуудын нэг хэсэг нь хөлжиж, нэг хэсэг нь ядуурсан тухай тайлбар их явдаг. Улстөрийн эрх мэдэлд шунаж, ашигт малтмалын томоохон ордуудад эзэн суух шалтаан нь Үндсэн хуультай холбоотой гэх өрөөсгөл, эцэс төгсгөлгүй маргаан дунд зуны нарлаг өдрүүд улиран одов. Байгалийн баялгийг өмчилсөн өнөө алдарт “30 гэр бүл”-ийг ч мөнхүү Үндсэн хууль л “төрүүлжээ”.
Үндсэн хуулийн 6.1-ийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 6.2-ын “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалт маш сайн зохицуулалт, үүнийг огт хөндөх хэрэггүй хэмээн мэргэжлийн хуульчид, эрдэмтэн мэргэд учирлаж байгаа.
Метал хийц боловсруулах төвийн нээлт боллоо
Дэлхийд алдартай “Катерпиллар”-ын Монгол дахь албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК өнөөдөр өөрийн төв байрандаа Метал хийц боловсруулах төвийн нээлтээ хийлээ. Монголын метал хийц боловсруулалтын салбарт шинэ хуудсыг нээсэн тус төв нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий, анхны бүрэн компьютержсон токарийн цехийг бүрдүүлж чадсанаараа онцлог ажээ.
Метал хийц боловсруулах төвийн нээлт боллоо
Дэлхийд алдартай “Катерпиллар”-ын Монгол дахь албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК өнөөдөр өөрийн төв байрандаа Метал хийц боловсруулах төвийн нээлтээ хийлээ. Монголын метал хийц боловсруулалтын салбарт шинэ хуудсыг нээсэн тус төв нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий, анхны бүрэн компьютержсон токарийн цехийг бүрдүүлж чадсанаараа онцлог ажээ. Монгол Улсад өнөөдрийг хүртэл Оросын токарийн цехүүд үйл ажиллагаа явуулж ирсэн бол цаашид дэлхийн технологийн ололт амжилтаа ашиглан засварын үйл ажиллагааг төгс гүйцэтгэх боломжтой боллоо хэмээн “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн удирдах ажилтнууд хэлж байв.
Нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийг цагдаагийн байгууллагад шилжүүлэв
Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/270 тоот захирамжийн дагуу байгуулагдсан хууль хяналтын байгууллагын Ажлын хэсгийн шалгалт Баянгол суманд үргэлжилж байна. Есдүгээр сарын 3-4-ний өдөр Баянгол сумын Буянт, Наран, Бага мухар хэмээх газруудад үйл ажиллагаа явуулж байгаа 2 аж ахуйн нэгж, 5 нөхөрлөлийг шалгалтад хамруулжээ.
Аж үйлдвэрлэл бол шинэ хэлбэрийн даяаршил
Монгол, Хятад, Орос улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг онцолсон хоёр ч форум Монгол Улсын нийслэл Улаанбаатар болон БНХАУ-ын боомт Эрээн хотноо нэгэн зэрэг чууллаа. Хөрш гурван улс төмөр болон авто зам, газрын тос, байгалийн хий дамжуулах хоолой, эрчим хүч, интернетийн шугам зэрэг дэд бүтцээр холбогдох “Эдийн засгийн коридор” байгуулах ажилд түлхэц өгөх, тус хөтөлбөрт тусгасан 32 төслийг хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгыг агуулж байсан юм. Хил орших орнуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх Эрээн хотын 11 дэх удаагийн чуулга “”Эдийн засгийн коридор”-ыг хөгжүүлж хамтдаа шинэ эрин үеийг бүтээе” уриан дор зохион байгуулагдав. Уг арга хэмжээ нь гурван улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэх замаар эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц өгөх зорилготой.
Хүдэр, Ерөө сумдын нутагт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна
Аймгийн Засаг даргын 2019 оны А\270 тоот захирамж, “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж нөхөрлөлийг албадан буулгах, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлэх” тухай удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутагт хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтын ажлыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Газрын харилцаа, хот байгуулалтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Гадаадын иргэн харъяатын хойд бүс дэх газар, Хүдэр сумын Засаг дарга, хэсгийн мөрдөгч, байгаль орчны хяналтын ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хамтарсан Ажлын хэсэг гүйцэтгэж байгаа юм.
“Монгол-Хятадын экспо-2019” эхэллээ
“Монгол-Хятадын экспо-2019” гурав дахь удаагийн арга хэмжээ есдүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх хот, Улаанцав, Тунгляо хотуудад зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд Хятад-Монгол-Оросын “Эдийн засгийн коридор”-ыг байгуулж Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” уриан дор болж байгаа юм. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр тал энэ удаагийн Экспод чухал ач холбогдол өгч ажиллаж буйг зохион байгуулагчид тодотгон хэлж байв.
Энэ удаагийн экспод Хятадын талаас Бүх Хятадын Ардын Их Хурлын дэд дарга Бай Ма Чилин, Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин нар тэргүүлж оролцож, мөн үйл ажиллагааг Монголын талаас ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан, Хятадын талаас ӨМӨЗО-ны Засгийн ордны дэд тэргүүлэгч хатагтай Ай Ли Хуа нар удирдан зохион байгуулж байна.
Coal Mongolia: Хятадын коксжих нүүрсний импортын хэмжээ тогтвортой хадгалагдана
Нүүрсний худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлийн олон улсын хурал болох “Coal Mongolia” ес дэх жилдээ “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор болж (09.05-06) байна. Хурлын үеэр “Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал манай улсын нүүрсний экспорт цаашид хэмжээнээс илүүтэй чанарт анхаарах цаг болсныг санууллаа.
Одоогийн байдлаар Монголын нүүрсний экспортын дийлэнхийг түүхий буюу боловсруулаагүй бүтээгдэхүүн эзэлж байгаа нь үнэ өрсөлдөхүйц хэмжээнд очихгүй байгаа нэг шалтгаан болж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр энэ оны эхний долоон сарын байдлаар боловсруулсан нүүрсний экспорт нийт нүүрсний экспортын 17%-ийг эзэлсэн байна.
Ж. Золжаргал: Эхлээд хил гаалийн асуудлаа шийдэн төмөр замаа барих хэрэгтэй
Нүүрсний салбар улсын экспортын орлого бүрдүүлэлтээр тэргүүлэх болсон, цаашид энэ эрчээ хадгалах боломж бүрэн бий гэдэгт Нүүрс Ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал итгэлтэй байна. Гэхдээ энэ бүхэн нь Хятадын зах зээлийн эрэлт, түүнд өрсөлдөх Монголын нүүрсний салбарын үйл ажиллагаанаас хамаарах билээ. Ингээд MMJ нүүрсний салбарын нөхцөл байдал, цаашдын ирээдүй, бодлого төлөвлөлт, тус холбооны төлөвлөж буй ажлуудын талаар Монгол Нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.
Төмөр замын ямар төслүүдэд Оросын тал хамтрах сонирхолтой вэ?
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа. Өнөөгийн байдлаар Монгол, Оросын талын хувь оролцоотой аж ахуйн ганц нэгж “Улаанбаатар төмөр зам” ХНН бөгөөд шинээр барих төмөр замын төслүүдэд Оросын тал хамтрах талаар хаалттай хуралдаанаар санал солилцсон байна. Айлчлалын үр дүнгийн талаар хоёр улсын Төрийн тэргүүн нар мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч “ОХУ-ын Засгийн газраас бидний хүсч байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг "Улаанбаатар төмөр зам" хамтын нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо Монголын тал илэрхийллээ. 2018 оны зургаадугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Транзит тээврийн гэрээ нь энэхүү боломжийг бидэнд нээсэн билээ. Бид Алс Дорнодын Зарубина боомтыг эзэмшдэг ОХУ-ын Беско компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж дуусгаад байна” гэж мэдэгдсэн юм.
Баянхонгор аймагт Баяжуулах үйлдвэр нээгдэв
Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай “Хонгор Кэй Жи” ХХК Баянхонгор аймагт нээлтээ хийлээ.
“Хонгор Кэй Жи” компани нь байгалийн нөөцийг зүй зохистойгоор эдийн засгийн эргэлтэд оруулж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, Япон улсын дэвшилтэт техник, технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, хаягдлыг дахин боловсруулах зорилготойгоор байгуулагдаж байнн. Тус компанийн 49%-ийг Монголын тал, 51%-ийг Японы тал тус тус эзэмшиж байгаа юм. Цаашдаа байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр орон нутагтай хамтран ажиллах, үйлдвэрийн хаягдал шламыг дахин боловсруулах, Баянхонгор аймагт хувиараа алт олборлож буй иргэд, нөхөрлөлийн олборлосон хүдрийг нэг цэгт төвлөрүүлэн баяжуулах аж. Япон улсын технологийг ашиглан ажиллах уг компани хүдэр болон алтыг баяжуулах хоёр цехтэй. Баяжуулах үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын стандартын дагуу хоргүйжүүлэн, тусгай зориулан бэлтгэсэн талбайд овоолох зарчмаар ажиллахаар гэрээлжээ.
“Импэриал голд майнинг” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хүргүүллээ
Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Галуут сумын нутаг дэвсгэрт алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Импэриал голд майнинг” компанийн асуудлыг хэлэлцсэн юм. Тус компанийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас (МХГ) 2019 оны нэгдүгээр улиралд төлөвлөгөөт хяналт, шалгалтын ажлыг хийжээ. Уг шалгалтаар 2019 оны бичиг баримтын бүрдэл дутуу, уурхайн гүнд ашиглаж байсан зарим тоног төхөөрөмжийг шинэчилсэн болохыг тогтоосон байна. Шинэчилсэн төхөөрөмжийг ТЭЗҮ, Уулын ажлын төлөвлөгөө, Нарийвчилсан үнэлгээтэй уялдуулан тодотгоогүй байсан тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэн зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг зогсоогоод байжээ. Гэтэл зөрчил бүрэн арилаагүй, үйл ажиллагааг сэргээгүй байхад Улсын байцаагчийн лацыг хөндөж үйл ажиллагаа явуулсны улмаас өнгөрөгч наймдугаар сарын 6-нд хоёр хүн амиа алдасан бөгөөд уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.
Д.Батсайхан:Завхан аймаг бичил уурхайг дэмжихгүй
Завхан аймаг бол төв суурингаас алслагдсан, эдийн засгийн хувьд хөдөө аж ахуй зонхилсон аймаг. Аймгийн хоёр дахь салбар нь аялал жуулчлал. Бид аймгийг уул уурхайгаас ангид байлгах зорилт тавин ажиллаж байна. Тиймээс аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд уул уурхайн тусгай зөвшөөрлийн тоог эрс бууруулж байгаа юм. 2016 оны наймдугаар сарын байдлаар нийт 99, үүнээс ашиглалтын 9, хайгуулын 90 тусгай зөвшөөрөл аймагт бүртгэлтэй байсан. Энэ асуудлаар аймгийн ИТХ хэлэлцэж, засаг даргын зүгээс уриалга гарган “уул уурхайгүй аймаг” болох зорилтыг дэвшүүлсэн юм. Зорилтоо олон нийтэд танилцуулсан. Энэ оны зургадугаар сарын 18-ны байдлаар тусгай зөвшөөрлийн тоо 60 болж, 2016 оны мөн үетэй харьцуулбал 40%-иар буураад байна. 2016 оноос хойш 96 тусгай зөвшөөрлийн санал ирснийг аймгийн удирдлагад буцаасан. Татгалзсан хариу өгсөн гэсэн үг. Нийтдээ 135 тусгай зөвшөөрөл хүчингүй болсон. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход аймгийн удирдлагын эрх мэдэл хүрдэггүй тал бас бий.