Шинэ мэдээ
А.Пүрэв: Газрын тосны салбарын хувьд эрх зүйн орчин хангалттай бүрдсэн
The Mongolian Mining Journal /2019.010/Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан Ахлах шинжээч (PhD), Монгол Улсын зөвлөх инженер А.Пүрэвтэй салбарт шинээр хэрэгжиж байгаа бодлого, төлөвлөгөөний талаар MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
Газрын тосны тухай хуулийг 2014 онд шинэчлэн найруулснаас хойш салбарын бодлого батлагдсан. Ярилцлагаа эндээс эхлүүлье?
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол зорилго нь 2017 он хүртэл мөрдөх Төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлого, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нийцүүлж, салбарын олон асуудлыг зохицуулахад чиглэсэн. Уг хуулийг хэрэгжүүлж эхэлсэнээс хойш хоёр жилийн дараа буюу 2016 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль батлагдсан юм. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу газрын тосны салбарын бодлогыг боловсруулж, батлуулах үүрэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ногдсон.
АМНАТ-ийг зохицуулсан хуулийн төслийг УИХ эцэслэн баталлаа
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон 43 гишүүний 27 буюу 62.8% нь дэмжсэн. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 26 буюу 61.9% дэмжив.
"ЗАМ ДАГАСАН ТАРЧЛААН" асуудал хөндсөн нэвтрүүлэг
“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ, “Оюутолгой” ХХК, Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “Зам дагасан тарчлаан” нэвтрүүлгээр амжилттай оролцон ТУСГАЙ БАЙР хүртэв.
Монголбанкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монголбанкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал дан ганц Монгол Улс “Саарал жагсаалтад” орсонтой холбоотой бус бөгөөд арилжааны банк татан буугдсан, банк, санхүүгийн салбарт сахилга бат алдагдсан, Төв банкны үйл ажиллагааны тайлан хангалттай үнэлэгдээгүй зэрэг олон шалтгаантай гэлээ. Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэл, саналыг ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцсэн гээд, цаашид эдийн засагт донсолгоо үүсэхээс сэргийлэхийн тулд УИХ-ын удирдлага, холбогдох байнгын хороод анхаарч ажиллах ёстой гэдгийг ч тэмдэглэлээ.
УИХ: Оюутолгойн гэрээг сайжруулах тогтоолын төслийг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. УИХ-ын Ажлын хэсгийн боловсруулсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” уг тогтоолын төсөл батлагдсанаар "Рио Тинто"-той ширээний ард сууж хэлэлцээр хийх ажилд томоохон алхам боллоо. Уг батлагдсан тогтоолд найман чиглэлийг тусгасан бөгөөд төсөл дэх Засгийн газрын эзэмшлийг нэмэлт роялти руу шилжүүлэх хувилбарыг судлах асуудал орсон нь анхаарал татаж байна. Учир нь Засгийн газар төсөл дэх 34%-ийн эзэмшлээ зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж буй. Уг зээл нь 6.5% дээр нэмэх нь LIBOR нөхцөлтэй буюу бараг 10%-ийн хүүтэй учир 2041 он хүртэл Монголын тал эзэмшлийн хувиасаа ямар ч ногдол ашиг хүртэхгүй гэсэн судалгааг УИХ-ын Ажлын хэсэг танилцуулаад байгаа юм.
“ХӨШӨӨТИЙН УУРХАЙН ИЛ БА ДАЛД АСУУДЛЫГ ХӨНДӨХҮЙ”
Ховд аймгийн www.khovdtimes.mn cайтын эрхлэгч Ж.САРУУЛ “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ, “Оюутолгой” ХХК, Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “ХӨШӨӨТИЙН УУРХАЙН ИЛ БА ДАЛД АСУУДЛЫГ ХӨНДӨХҮЙ” нийтлэлээр амжилттай оролцон ГУРАВДУГААР БАЙР хүртлээ.
“БИЧИЛ УУРХАЙ БИДЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА”
“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ, “Оюутолгой” ХХК, Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн
“Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “БИЧИЛ УУРХАЙ БИДЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА” нэвтрүүлгээр амжилттай оролцон ХОЁРДУГААР БАЙР хүртлээ.
Дубайн гэрээнд холбогдох Ерөнхий сайдын захирамжууд хууль бус болохыг тогтоов
Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн “Удирдамж батлах тухай” 94, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн “Эрх олгох тухай” 123 дугаар захирамжуудыг тус тус гаргажээ.
“ХУУЛЬ ХЭРЭГЖИХИЙГ ХҮЛЭЭХ ЗУУР”
“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ, “Оюутолгой” ХХК, Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “ХУУЛЬ ХЭРЭГЖИХИЙГ ХҮЛЭЭХ ЗУУР” нийтлэлээр амжилттай оролцон НЭГДҮГЭЭР БАЙР хүртлээ.
Монгол нүүрс ассоциаци, Энэтхэгийн нүүрс баяжуулалтын нийгэмлэг хамтран ажиллана
Шинэ Дели хотноо Монгол нүүрс ассоциаци, Энэтхэгийн нүүрс баяжуулалтын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, нүүрс баяжуулах, боловсруулах, цэвэр технологи нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, инженерүүдийг чадавхижуулах, Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн зах зээлд экспортлох боломжийг судлах юм. Энэтхэг улс жилд 1 тэрбум тонн нүүрс хэрэглэж байна. Үүнээс 50 сая тонн нь коксжих нүүрс бөгөөд 80 гаруй хувийг импортолдог аж. Цаашдаа кокс, гангийн хэрэглээ ихээхэн нэмэгдэх төлөвтэй. Энд Монголын нүүрсний орон зай байж болно хэмээн Энэтхэгийн талаас сонирхож байгаа аж.
"Уул уурхайн салбар дахь төрийн бодлого- орон нутгийн хөгжилд"
“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ, “Оюутолгой” ХХК, Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ТӨРИЙН БОДЛОГО-ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД” нэвтрүүлгээр амжилттай оролцон ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр тодорлоо.
Монгол Улсад 15 жил хэрэгжсэн “Тогтвортой бичил уурхай” төсөл өндөрлөв
УУХҮЯ болон Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран “Хариуцлагатай бичил уурхай” форум өнөөдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ) хаагдаж буйтай холбоотойгоор болсон юм.
“Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны Мэргэжлийн шүүгчдийн Зөвлөлийн үнэлэлт, дүгнэлт
Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах 2019 оны энэ удаагийн сургалт нь “Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдвийн хүрээнд хариуцлагатай болон хариуцлагагүй уул уурхайн ялгааг таниулахад чиглэсэн бөгөөд сэтгүүлчдийг энэ сэдвээр нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэхэд сургалтын агуулгаа чиглүүлж ажиллав. Сургалтын хүрээнд хоёр удаагийн вакум сургалт зохион байгуулахаар төлөвлөсний дагуу 21 аймгийн 35 редакцын 35 сэтгүүлч хамрагдлаа.
“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас зарласан сэтгүүл зүйн бүтээлийн Удирдамжийн дагуу Уул уурхайн салбарын орон нутаг дахь өгөөж, Компанийн нийгмийн хариуцлага, Байгаль орчин, нөхөн сэргээлт, Иргэдийн уул уурхайн талаарх мэдлэг гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд орон нутгийн сэтгүүлчид сэтгүүл зүйн төрөл жанраар (нийтлэл, нэвтрүүлэг гэх мэт) бүтээлүүдээ бэлтгэн ирүүлсэн.
Симандоу ордыг ашиглах эрхийг “SMB-Winning” консорциум авчээ
Гвиней улс дахь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй Симандоу ордын I, II талбайг ашиглах эрхийн олон улсын тендерт “SMB-Winning” консорциумыг тус улсын Засгийн газраас шалгаруулжээ. “SMB-Winning” буюу “Sociйtй Miniиre de Bokй” консорциумд Хятад, Франц, Сингапур болон Гвинейн компаниуд багтсан бөгөөд энэхүү төсөлд 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах санал өгснөө “SMB-Winning”-ийн захирал Фади Вазни мэдэгдсэн байна. Гвинейн Засгийн газраас тендерт оролцогчдыг уг төслийн хүрээнд 650 км төмөр зам барих, экспортын боомт байгуулах шаардлага тавьсан юм. Энэ нөхцөл нь зарим томоохон компаниудыг тендерт оролцохоос татгалзахад хүргэжээ.
Эрдсийн экспорт 5.5 тэрбум долларт хүрч, 7.2%-иар өсөв
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний арван сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.6 тэрбум ам.долларт хүрч 7.1%-иар өсчээ. Үүнд экспорт 6.5 тэрбум ам.доллар, импорт 5.1 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 9.8%, импорт 3.9%-иар тус тус өслөө. Гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 394.9 сая ам.доллараар нэмэгджээ.
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна
Зэсийн үнэ АНУ-Хятадын худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж магадгүй гэсэн үүднээс энэ сарын эхний долоо хоногт өсөлттэй байсан бол өнгөрч буй долоо хоногт эргээд буурах шинжтэй болж ирлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй шууд холбоотой юм. Тэрбээр хэрэв худалдааны асуудлыг цэгцлэх эхний шатны яриа хэлэлцээр амжилтгүй болбол Хятадын бараанд хавьгүй их татварыг ногдуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд худалдааны дайны асуудал тооцоолж байсан шиг нааштай биш болохыг харуулсан юм. Уг нь эхний шатны яриа хэлэлцээрт талууд Чилид болох APEC-ийн чуулганы үеэр гарын үсэг зурах байсан боловч хурал цуцлагдсан билээ. Одоо гэрээг үзэглэх шинэ газрыг зарлах үлдээд байгаа юм.
Эрдсийн экспортод найдсан төсвийн “халалт”
МАН эрдсийн экспортын өсөлтөөр нөхцөлдсөн боломжийг алдахыг хүссэнгүй. Энэ удаагийн төсвийг “сонгуулийн жилийн төсөв” гэж тодотгож болно. Эдийн засагчдын тооцоолж байсанчлан энэ төсөв сонгуулийн жилийг угтсан, зардал өндөртэй халгисан төсөв болсонд гайхах зүйлгүй. Сонгууль дөхөөд сэтгэл хөдлөлдөө автуузай, төсвийн сахилга батыг бүү сулруулаарай хэмээн ОУВС эрх баригчдад анхааруулсаар ирсэн ч Сангийн сайд ирэх оны төсвийн орлогыг өөдрөг төсөөллөөр төсвийн зардлын хэт өсөлтийг эвтэйхэн тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг хуулийн хүрээнд тогтоосон тул бүх зүйл гаднаасаа сайхан харагдана.
УИХ ирэх оны төсвийг орлого, зарлагын өөрчлөлтгүйгээр батлав
Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр баталлаа. Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29%, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1%-тай тэнцүү байхаар тооцжээ.
Хятадын нүүрсний импорт он дуустал удааширч болзошгүй
2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6%-иар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онд тус улс нийт 281 сая тонн нүүрс импортолсон хэмжээнд тун ойртсон дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Сарын дүнгээр авч үзвэл, аравдугаар сард 25.68 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%-иар өссөн ч өмнөх есдүгээр сарынхаас 15%-иар буурлаа. Шалтгаан нь аравдугаар сарын эхээр болсон Хятадын үндэсний баяртай холбоотойгоор импортын эрчим суларсан гэж зах зээл шинжээчид тайлбарлаж байна.
Коксжих нүүрсний чиглэлээр Оросын “Колмар”, Хятадын “Baowu” компаниуд хамтарна
Шанхай хотноо үргэлжилж буй Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) үеэр Оросын коксжих нүүрсний “Колмар” компани Хятадын төрийн “Baowu” корпорацитай хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, “Колмар” нь коксжих нүүрс Хятадын компанид экспортлох ба Хятадын талаас уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх аж. Оросын компанийн хувьд, Хятадын AVIC корпорацитай хамтран “Инаглинская 2” үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Жилд 12 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.