Шинэ мэдээ
ЛИТИЙН ЭРЭЛТ 2050 ОН ГЭХЭД ГУРАВ ДАХИН ӨСНӨ
“Benchmark Mineral Intelligence” судалгааны байгууллагын мэдээлснээр цахилгаан автомашины хэрэглээ эрчимжихийн хэрээр дэлхийн литийн эрэлт 2050 он гэхэд гурав дахин өсөх төлөвтэй байна. Энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд 134 уурхай шинээр байгуулах хэмжээний олборлолтын хүчин чадал бий болгож, 100 тэрбум ам.доллароос давсан хөрөнгө оруулалт шаардлагатай аж.
Т.МӨНХБАТ: ГЕОЛОГИЙН САЛБАР ХӨГЖИЖ БАЙЖ УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ИРЭЭДҮЙ БАТАЛГААЖНА
Геологийн судалгаа, эрэл хайгуулыг уул уурхайн салбарын ирээдүйн суурь хэмээн Монголын Геологийн Холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбат онцоллоо. Тэрбээр MiningWeek & MinePro 2026 арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ геологи, хайгуулын салбарын хөрөнгө оруулалтын орчин, улсын төсвийн хөрөнгө оруулалттай геологийн судалгааны ач холбогдол, боловсон хүчний нөөц, салбарын оролцогч талуудын итгэлцлийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар байр сууриа илэрхийлэв.