Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Гурвантэс төслийн хийн олборлолт өдөрт 971 м³-т хүрч, дээд амжилт тогтоов


О.Дөлгөөн


-10 дугаар сарын дундаж олборлолт 11%-иар өсжээ-

Монгол Улсад амжилттай хэрэгжиж буй  нүүрсний давхаргын метан хийн (CGS) “Гурвантэс XXXV" төслийг эзэмшигч “TMK Energy Limited" (ASX:TMK) 2026 оны 10-р сарын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. 

Компанийн мэдээлснээр 10-р сарын хийн хоногийн дундаж олборлолт 971 шоо метр/өдөр (м³/өдөр)-т хүрч, 9-р сарын 872 м³/өдөр үзүүлэлтээс 11 хувиар өссөн байна. 

Усны олборлолт өдөрт 410 баррель түвшинд тогтвортой байв.

Нарийн сухайтын нүүрсний ордод байрлах 7 цооног бүхий “Lucky Fox туршилтын талбайд TMK компани нүүрсний давхаргын даралтыг бууруулж, хуримтлагдсан метаныг чөлөөлж урсгахын тулд ус шахан гаргах буюу "десорбци" процессыг явуулж байгаа юм. 

АМГТГ-аас "Гурвантэс XXXV" төслийн хийн нээлтийг баталгаажуулснаар төслийн хувьд томоохон дэвшил болов. Компанийн удирдлагын зүгээс энэхүү шийдвэр нь хайгуулын лицензээс ашиглалтын лиценз рүү шилжих суурийг тавьж, улмаар цаашид 30 болон түүнээс дээш жил урт хугацаанд олборлолт явуулах эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа чухал үе шат гэж тодорхойлов.

Мөн "Дашваанжил Групп" ХХК-тай хамтран хэрэгжүүлэх "Байгалийн хийнээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх" (Gas to Power) туршилтын төслийн инженерчлэл болон зардлын тооцоо бүрэн хийгдэж дууссан байна. Гэвч 2026 оны ажлын хөтөлбөр хэд хэдэн сараар хойшилсны улмаас тус төслийн Хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийг 2027 оны 1-р улиралд гаргахаар хойшлуулаад байна.