Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюу толгойн гүний уурхайд 110 гаруй шинэ ажлын байр бий болно

О.Дөлгөөн


Уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэгч "Thiess" компани Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэн, Оюу толгой болон Энержи Ресурс компаниудтай 5 жилийн хугацаатай стратегийн урт хугацааны шинэ гэрээнүүдэд гарын үсэг зурсан талаараа мэдээллээ.

Thiess компани Оюу толгой, Ухаа худагтай 5 жилийн стратеги гэрээ байгууллаа

Thiess компани "Тисс-Хишиг Арвин" хамтарсан үйлдвэрээрээ (TKAJV) дамжуулан Оюу толгойн гүний уурхайн малталт, бэхэлгээ болон блоклон нураах (block cave) систем бүхий дэд бүтцийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ.

Харин "Энержи Ресурс" компанитай байгуулсан гэрээний дагуу Ухаа худаг уурхайн нүүрс баяжуулах үйлдвэрт хөрөнгийн болон нийлүүлэлтийн сүлжээний менежмент, техникийн иж бүрэн дэмжлэг үзүүлж ажиллана.

Тус гэрээний хүрээнд Оюу толгойн төсөлд ажиллах Thiess компанийн баг ойрын саруудад 110 гаруй шинэ ажлын байраар өргөжиж, гэрээний хугацаанд тус компанийн харьяа ажиллагсдын тоо 800-д хүрэх төлөвтэй байна. 

Сэтгэгдэл (2)

  • Цогзол Батмөнх (66.181.179.76)
    Ц Батмөнх би оюу толгойн гүний уурхайн чулуулаг тээвэрлэлтийн хэлтисд 10 жил дэ ажилаж одоо ханзаа компани оператороор ажилдаг геридор дозир лодер бүх төрлийн сэрээт ачигч байрдаг танай компани ажилын байр сонирхож бна
    2026 оны 10 сарын 29 | Хариулах
  • Ч.Нарантунгалаг (202.126.89.242)
    сайн байнауу би операторын ажилаар ажилах хүсэлтэй байна өмнө говь аймагт оршин суудаг Oyutolgoin үйлчэлгээний хэлтэст ниит 15жил ажилсан сүүлд Хаанза гүний уурхайд 3сар дагалдан хийж байгаад Өндөр алтайн зам ангид ковш бариж ажилж байгаад ажил зогсоод одоо ажилгүй байгаа танайд ажилд орох чинь хүсэлтэй байна миний нэр Ч.Нарантунгалаг
    2026 оны 10 сарын 29 | Хариулах