
Ч.Сансар
Чилийн Antofagasta компанийн Centinela зэсийн уурхайд өрнөж буй ажил хаялтын нөлөө арваннэгдүгээр сард бүрэн мэдрэгдэж, үйлдвэрлэл хоёр дахин буурч болзошгүй гэж үйлдвэрчний эвлэлүүд Пүрэв гарагт /2026.10.08/ мэдэгдэв.
Компанийн удирдлагатай хийсэн хэлэлцээ тохиролцоонд хүрээгүй тул ажилчид Лхагва гарагт ажил хаялт зарлав.
Хаягдал чулуулгийг их хэмжээгээр зайлуулах ажлыг яаралтай гүйцэтгэх шаардлага байгаа тул ажил хаялтын нөлөө аажмаар нэмэгдэнэ гэж үйлдвэрчний эвлэлүүд мэдэгдэв.
Ажил хаялтаас үл хамааран үйлдвэрлэлийн зорилтуудаа биелүүлнэ гэж Antofagasta өмнө нь мэдэгдэж байсан. Ажилчид аль эвлэлд харьяалагддагаас үл хамааран бүгд ижил тэтгэмж, хангамж эдлэх ёстой гэж үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид шаардаж байна.
2020 оноос үйлдвэрчний эвлэлүүд цалин нэмэгдүүлэх асуудлаар тус тусдаа, өөр өөр хугацаанд хэлэлцээ хийж ирсэн гэж Antofagasta тайлбарлав.
Үйлдвэрчний эвлэлүүд Centinela уурхайн үндсэн ажилтнуудын талаас илүү хувь, засвар үйлчилгээний ажилтнуудын 60 гаруй хувийг төлөөлдөг.
Үйл ажиллагааны доголдол, байгалийн хүчин зүйлс болон хүдрийн агуулга буурч байгаа нь дэлхийн зэсийн салбарт аль хэдийнэ нөлөөлж байна.
Эх сурвалж: Mining Weekly