Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Онтре Ресурс”: Лиценз шилжүүлэх ажил хууль тогтоомжийн хүрээнд үргэлжилж байгаа

О.Дөлгөөн


Сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан “Онтре Ресурс”-ээс (2026.10.06) албан ёсны мэдэгдэл гаргасан байна.

Тус компани нь Шивээ Толгой (MV-015226A), Жавхлант (MV-105225A) ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг "Оюу Толгой ХХК"-д шилжүүлэх бэлтгэл ажлыг хууль тогтоомжийн хүрээнд үргэлжлүүлж буйгаа илэрхийлсэн байна. Засгийн газрын Ажлын хэсэг болон төслийн оролцогч талуудын хоорондын яриа хэлэлцээ үргэлжилж байгаа энэ үед зөвшилцөлд хүрсэн даруй тусгай зөвшөөрлийг сааталгүйгээр шилжүүлэхэд бэлэн байгаа аж. Оюу Толгой төслийн Лифт 1 (Lift 1) далд уурхайн бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд дээрх тусгай зөвшөөрлийг "Оюу Толгой ХХК"-д заавал шилжүүлэх шаардлагатай юм.

Татварын тооцоолол болон явцын талаар:

Хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрлийн үнэлгээнд суурилсан шилжүүлгийн татварыг төлөх үүрэгтэй бөгөөд үнэлгээг тогтоосон аргачлалаар тооцож, Монголын татварын албанд хянуулан баталгаажуулах хүсэлт гаргах нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг юм.

"Онтре ХХК" нь хууль болон татварын зөвлөхүүдийнхээ дэмжлэгтэйгээр тусгай зөвшөөрлийн үнэлгээг тооцож, холбогдох татварыг шилжүүлэн, холбогдох бичиг баримт, төлбөрийн баримтын хамт татварын байгууллагад хүргүүлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар Монголын татварын албанаас ирүүлсэн материалыг бүрэн бус гэж үзэж байгаа тул татвар төлсөн тухай тодорхойлолт гаргах боломжгүй гэсэн байр суурьтай байгааг мэдэгдэлд дурджээ.

 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.133.76.118)
    Монголчуудад ашиг өгөхгүй бол хөөж гарга
    2026 оны 10 сарын 07 | Хариулах