Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ConocoPhillips компани шингэрүүлсэн байгалийн хий худалдан авах 20 жилийн гэрээ байгууллаа

Ч.Сансар

Venture Global болон ConocoPhillips компаниуд шингэрүүлсэн байгалийн хий (LNG) нийлүүлэх 20 жилийн гэрээ байгуулснаа Пүрэв гарагт (2026.10.01) зарлалаа. Гэрээний дагуу ConocoPhillips 2030 оноос эхлэн жил бүр нэг сая тонн LNG худалдан авна.

Ираны дайн нь QatarEnergy компанийн LNG-ийн зарим төсөл болон ConocoPhillips-ийн эзэмшиж буй төслүүдэд нөлөөлж байгаа энэ үед тус гэрээ нь ConocoPhillips компанид LNG-ийн бизнесээ өргөжүүлэх боломж олгож байна. 

Venture Global-ийн мэдээлснээр, уг гэрээ нь ConocoPhillips-ийн өргөжиж буй LNG-ийн бизнесийг дэмжих зорилготой юм. 

ConocoPhillips нь QatarEnergy-ийн Ras Laffan LNG төслийн 30%-ийг эзэмшдэг бөгөөд Катар дахь LNG-ийн төслүүдэд мөн хувь эзэмшдэг. 

Venture Global компани жилд 100 сая тонн гаруй LNG үйлдвэрлэх нийт хүчин чадалтай төслүүд дээр ажиллаж байгаа гэж мэдэгджээ. Эдгээр төслүүдийн зарим нь ашиглалтад орсон, зарим нь баригдаж буй, зарим нь дөнгөж эхлэх бэлтгэлээ хангаж байна. 

Тус компанийн LNG-ийн эхний гурван төсөл болох Calcasieu Pass, Plaquemines LNG болон CP2 LNG нь бүгд АНУ-ын Луизиана мужид хэрэгждэг. 

Эх сурвалж: Mining Weekly