Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Entrée Resources-ийн Гүйцэтгэх захирал Монголд ажиллаж, Оюу толгойн үйл явцтай танилцжээ 

О.Дөлгөөн

Entrée Resources Ltd. компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Крис Адамс хувьцаа эзэмшигчдэдээ илгээсэн захидалдаа 9 дүгээр сарын эхээр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал, Оюу толгой төслийн явц болон тусгай зөвшөөрлийн шилжүүлгийн ажлын талаар онцолжээ.

Крис Адамс болон Санхүү эрхэлсэн захирал Дуани Ло нар 9 дүгээр сарын эхээр Монгол Улсад айлчилж, Оюу толгой төслийн үйл ажиллагаатай танилжээ. Мөн Айлчлалын үеэр АҮЭБ-ийн сайд болон дотоодын бизнесийн салбарын удирдлагуудтай уулзсан байна.

Рио Тинто болон Оюу Толгой ХХК-ийн удирдлагуудын туршлага, үйл ажиллагааны цар хүрээ, үр ашигтай байдалд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсэн байна. Мөн “Hugo North Extension”  дэх далд уурхай олборлолтыг сэргээхэд шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэх нь Entrée-гийн хувьцаа эзэмшигчид болон Монголын ард түмний аль алинд нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэжээ.

Орон нутгийн хамтын нийгэмлэгийн хүрээнд Монголын тэргүүлэх гурван их сургуулийн уул уурхайн чиглэлээр суралцаж буй оюутнуудад олгодог тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, их сургуулиудын эрдэмтэн багш нартай уулзаж санал солилцжээ.

Зургаадугаар сард тусгай зөвшөөрлийн шинэчилсэн үнэлгээний дагуу холбогдох татварыг Монголын татварын албанд төлсөн бөгөөд доо Ашигт малтмал, газрын тосны газарт бүртгүүлэхэд шаардлагатай татвар төлсөн тухай тодорхойлолтыг авахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт 9 дүгээр сард Монгол Улсад ажиллаж, 2011 оны Оюу Толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээний удирдлагын хураамж, хувьцаа эзэмшигчдийн зээлийн хүүг бууруулах гэрээг албажуулсанг. Түүнчлэн 2027 онд Оюу Толгой ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах чиглэлээр хамтран ажиллахаа дахин нотолсныг онцоллоо.