
Хитачи Констракшн Машинери корпорацийн шинэ технологи, шийдлүүд болон Монгол Улсад ажиллаж буй HITACHI EX1200-7, EX2000-7 загварын экскаваторуудын бодит ажлын үзүүлэлт, уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл, хөгжлийн чиг хандлагыг танилцуулах “HITACHI TECH SEMINAR 2026” арга хэмжээг Таванбогд Констракшн Машинери ХХК амжилттай зохион байгууллаа.
Семинарын үеэр LANDCROS шилжилт, Battery-Electric Truck & Trolley System, Amazon Leo төслийн технологийн шийдэл, шанаганы хутгалтын даац хэмжих систем зэрэг салбарын анхаарлыг татсан шинэлэг шийдлүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй HITACHI EX1200-7 болон EX2000-7 загварын техникийн онцлог, бодит ажлын мэдээллийг мэргэжилтнүүд онцлон хүргэв.

Үүний зэрэгцээ Таванбогд Констракшн Машинери ХХК-ийн зүгээс засвар үйлчилгээ, сэлбэгийн хэлтэс болон харилцагчдадаа үзүүлж буй техникийн дэмжлэг, үйлчилгээний цогц шийдлүүдийн талаар мэдээлэл өгч, оролцогчидтой санал солилцсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.


