Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Дэлхийн хамгийн том 21 зэс цэвэршүүлэх үйлдвэрийн хүчин чадлын 56 хувийг Хятад улс дангаар эзэлж байна


О.Дөлгөөн

Олон улсын Зэс судлалын группийн (ICSG) мэдээлснээр, дэлхийн хамгийн том 21 цэвэршүүлэх үйлдвэр нь жилд 11.4 сая тонн зэс боловсруулах хүчин чадалтай ба дэлхийн цэвэршүүлэх нийт хүчин чадлын бараг гуравны нэгтэй тэнцэж байна.

Тэгвэл эдгээр үйлдвэрийн хүчин чадлын 56 хувийг Хятад улс дангаараа эзэлж байгаа бөгөөд тус улсын үйлдвэрлэл өссөөр байна. Хятадын тэргүүлэх үйлдвэрүүд энэ жил гарц 10 хувиар бууруулахаа амласан ч 1-4 дүгээр сард үйлдвэрлэл нь 7.4 хувиар өсөж, гуравдугаар сард 1.33 сая тоннд хүрсэн нь 1990 оноос хойших дээд амжилт болжээ. 

2026 он эхлэхэд тус 21 үйлдвэрийн хоёр нь зогссон байсны нэг нь Индонезийн "Manyar" үйлдвэр бөгөөд энэ сард хүчин чадлынхаа 30 хүрэхгүй хувьтайгаар дахин ажиллахаар болжээ. 

Хоёр дахь нь АНУ дахь "Amarillo" үйлдвэр бөгөөд засвартай байгаа аж. Мөн зэсийн баяжмал боловсруулах хураамж тэг болсноор хайлуулах үйлдвэрүүд голчлон дайвар бүтээгдэхүүний орлогоос хамааралтай болжээ.

 Конго улсын хувьд 2.6 сая тонн цэвэршүүлсэн зэс үйлдвэрлэсний дийлэнх нь томоохон үйлдвэрүүдэд бус, харин жижиг уусган олборлох үйлдвэрүүдэд ногдож байна. Харин АНУ-ын хувьд Цагаан ордон цэвэршүүлсэн зэстэй холбоотой 15 хувийн татвар ногдуулах эсэхээ хараахан шийдвэрлээгүй байна.