Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Дэлхийн нүүрсний эрэлт энэ онд рекорд тогтооно

Source: Reuters

О.Дөлгөөн

Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-аас гаргасан шинэчилсэн тайлангаар 2026 онд дэлхийн нүүрсний хэрэглээ 1.2 хувиар өсөж, түүхэн дээд амжилт буюу 8.94 тэрбум тоннд хүрэх төлөвтэй байна. Энэхүү өсөлтөд Ойрх Дорнодын мөргөлдөөн голлон нөлөөлжээ.

Тухайлбал, АНУ-Ираны дайн эхэлснээс хойш Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) тээвэрлэлт тасалдаж, үнэ өссөн нь хийн цахилгаан станцтай, нөөц нүүрсний хүчин чадалтай улс орнуудыг нүүрсний цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд хүргэжээ. 

Үүний улмаас Европ, Япон, Солонгос, Хятад болон бусад зах зээлд нүүрсний хэрэглээ урьд тооцоолсноос өндөр гарсан байна. Уг нь ОУЭХА энэ онд дэлхийн нүүрсний хэрэглээ бага зэрэг буурна гэж таамаглаж байжээ.

Ирээдүйн төлөв байдал

Ирэх жил Ормузын хоолойгоорх усан замын тээвэр сэргэх эсэхээс шалтгаалж нүүрсний эрэлт тодорхойгүй байна.

Хэрэв тээвэр хэвийн болвол 2027 онд эрэлт буурч магадгүй ч хоолой хаалттай хэвээр байвал нүүрсний хэрэглээ улам өсөхөөр байна.

Дэлхийн нүүрсний олборлолт энэ онд буурах төлөвтэй байгаа ч дараалан гурав дахь жилдээ 9 тэрбум тонноос давсан хэвээр байх аж.