
О.Дөлгөөн
АНУ 7-р сард 225,094 тонн цэвэршүүлсэн зэс болон зэсийн хайлш импортолсон нь түүхэн рекорд тогтоосон талаар албаны мэдээлэлд өчигдөр (2026.09.03) дурджээ.
АНУ-ын Худалдааны яамнаас гаргасан 7-р сарын энэхүү үзүүлэлт нь Trade Data Monitor-ийн 1990 оноос хойшхи бүртгэлүүдээс хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Тухайлбал, өмнөх сарынхаас 78%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 8%-иар тус тус өсчээ.
Худалдааны яам 6-р сарын 30 гэхэд Ерөнхийлөгч Дональд Трампт зэсийн зах зээлийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг танилцуулах ёстой байсан ч одоогоор ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна.
АНУ-ын COMEX бирж дээрх зэсийн нөөц (HG-STX-COMEX) 53 өдөр дараалан нэмэгдэж, бүх цаг үеийн хамгийн дээд хэмжээ буюу 693,630 тонн-д хүрчээ.
7-р сард АНУ-ын импортолсон зэсийн 46%-ийг дэлхийн хамгийн том зэс олборлогч Чили улсаас нийлүүлсэн бол Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс хоёрдугаарт орж, нийт хэмжээний бараг дөрөвний нэгийг ханган нийлүүлсэн байна.
2026 оны эхний долоон сарын байдлаар АНУ-ын зэсийн импорт 1.12 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны буюу 2025 оны мөн үетэй харьцуулахад 4.2%-иар өссөн байна.
Mining.com