Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Инфографик

НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГЭЭР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ ОРНУУД: ХЯТАД БА ЭНЭТХЭГ

Т.Бямбанаран


Гол санаа:

  • БНХАУ 2025 онд дэлхийн нүүрсний хэрэглээний 55.6%-ийг дангаараа бүрдүүлсэн бөгөөд бусад бүх улс орны нийлбэрээс ч илүү нүүрс хэрэглэжээ.
  • БНХАУ болон Энэтхэг улс хамтдаа дэлхийн нийт нүүрсний хэрэглээний ойролцоогоор 70%-ийг эзэлж байна.
  • Дэлхийн нүүрсний хэрэглээ зургаа дахь жилдээ дараалан түүхэн дээд түвшинд хүрлээ.
  • Улс орнууд сэргээгдэх эрчим хүчний салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаа ч нүүрс дэлхийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн хамгийн том эх үүсвэр хэвээр байна.

Энэхүү графикт 2025 оны нүүрсний хэрэглээгээр тэргүүлэгч улс орнуудыг эрэмбэлэн харуулсан бөгөөд дэлхийн нүүрсний эрэлтэд Азийн бүс нутаг ямар их жин дарж байгааг онцолжээ.

БНХАУ дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч орон хэвээр байгаа юм. Өмнөх онд тус улс 92.2 эксажоуль (ЭЖ) нүүрс хэрэглэжээ. Энэ нь Энэтхэгийн нийт хэрэглээнээс дөрөв дахин их үзүүлэлт. Хятадын нүүрсний асар их хэрэглээ нь тус улсын цахилгаан эрчим хүчний дэд бүтцийн хэмжээ, үйлдвэрлэлийн томоохон суурь, нүүрсэнд түшиглэсэн боловсруулах үйлдвэрлэлийн салбартай салшгүй холбоотой. Харин Энэтхэг улс 23.1 ЭЖ хэрэглээгээр хоёрдугаарт жагсаж байгаа. Тус улс дэлхийн нийт нүүрсний хэрэглээний бараг 14%-ийг эзэлж байна.

БНХАУ болон Энэтхэг улс нийлээд дэлхий даяар ашиглаж буй нүүрсний ойролцоогоор 70%-ийг хэрэглэж байгаа нь эдгээр орнуудын өсөн нэмэгдэж буй эдийн засгийг эрчим хүчээр хангахад нүүрс ямар чухал байр суурь эзэлж буйг харуулах аж. 

Энэхүү жагсаалтын гуравдугаарт АНУ 8.7 ЭЖ нүүрсний хэрэглээгээр бичигдсэн бол Индонез улс дөрөвдүгээрт, Япон тавдугаарт оржээ. Энэ гурван улсын нийт нүүрсний хэрэглээ нь Хятадын хэрэглээний тавны нэгээс ч бага байгаа нь анхаарал татна.

Хятад болон Энэтхэгийн нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэл 50 гаруй жилийн хугацаанд анх удаагаа буурсан үзүүлэлттэй гарсан ч дэлхийн нийт нүүрсний эрэлт 2025 онд өссөн хэвээр байлаа. Энэхүү өсөлтийн ихэнх хэсгийг Зүүн Өмнөд Азийн орнууд бүрдүүлсэн байна.

Эх сурвалж: Эрчим хүчний хүрээлэнгийн “Дэлхийн эрчим хүчний статистикийн тойм 2026” тайлан, Visual Capitalist