
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Төрийн хяналтын алба хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд хэд хэдэн үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Үүнд, Ил болон далд уурхайн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох; Хяналтын үйл ажиллагаанд харилцан туршлага солилцох; Төрийн хяналт, мэдээллийн боловсруулалт болон хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон талаар АҮЭБЯ-наас мэдээллээ.