Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Кыргызстан улс шатахууны өөр нийлүүлэгч хайж байна

Ч.Сансар

Бензин шатахууны 90 гаруй хувийг Оросоос импортолдог Кыргызстан улс Орост үүсээд буй түлшний хомсдол Төв Азид оршдог тус улсын нийлүүлэлтэд ноцтой нөлөөлж болзошгүй гэж болгоомжилж байна.

Тиймээс Кыргызстаны Эрчим хүчний яам хөрш орнууд болон ОХУ-аас түлшний нийлүүлэлтэд туслах хүсэлт тавьжээ.

Одоогоор Кыргызстанд түлшний нөөц хангалттай байгаа гэж тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна. Гэхдээ Орост үүссэн шатахууны хомсдол удахгүй Кыргызстанд ч нөлөөлж эхэлж магадгүй юм.

"Бензин шатахууны нийлүүлэлтийг тогтвортой хангахын тулд бид ОХУ, Казахстан, Беларусь, Азербайжан, Узбекистан, Туркменистаны холбогдох төрийн байгууллагуудад албан ёсны хүсэлт хүргүүлсэн" гэж Кыргызстаны Эрчим хүчний яам Reuters агентлагт өгсөн мэдэгдэлдээ дурджээ.

Украины дронууд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгснөөс болж Орост түлшний хямрал гүнзгийрч байна.

Энэ амралтын өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орост шатахууны  хомсдол үүссэнийг хүлээн зөвшөөрч, уг асуудлыг шийдэхийн тулд Засгийн газар нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай байгааг мэдэгдэв.

Эх сурвалжуудын мэдээлснээр, шатахууны хямралын улмаас Орос Энэтхэгээс түлш импортолж эхэлсэн байна.

Эх сурвалж: Oilprice