Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Unlock the Mongolian Economy” хуралдаанаар 545 сая долларын хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэлээ

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн “Unlock the Mongolian economy” өргөтгөсөн хуралдаан Улаанбаатар хотноо эхэллээ. 6 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд үргэлжлэх тус хуралдаанд гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч, Монголбанк болон дотоодын хувийн хэвшлийн төлөөллүүд цуглан, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах талаар хэлэлцэж байна.

Хуралдааны эхний өдөр хэд хэдэн томоохон хэлцэл амжилттай хийгдэж, бодит үр дүнгүүд гарлаа.

Нийт 545 сая ам.долларын өртөг бүхий төслийн хөрөнгө оруулалтын зургаан хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт талууд гарын үсэг зурав.

Сингапурын сан оффисоо нээнэ

65 тэрбум ам.долларын хөрөнгийн удирдлагатай Сингапурын “Phillip Capital” хөрөнгө оруулалтын сан Монгол Улсад албан ёсны оффисоо нээхээр боллоо.

Унгарын алдартай “OTP” банк Монгол Улсад салбараа байгуулах албан бичгээ Ерөнхий сайдад албан ёсоор гардуулав.

Олон улсын хөрөнгө оруулагчид юу хэлэв?

Ласло Вольф (Унгарын “OTP” банкны ТУЗ-ийн гишүүн):

"Манай банк Монголын зах зээлд нэвтэрвэл томоохон төслүүдийг санхүүжүүлж, орон сууцны ипотекийн шинэ бүтээгдэхүүнүүдийг санал болгох сонирхолтой байна. Одоогоор эрх зүйн орчин тийм ч таатай биш байгаа ч Засгийн газраас хэрэгжүүлж буй либералчлалын бодлого, төлөвлөж буй реформууд нь бидэнд маш том боломж, итгэл найдвар төрүүлж байна."

Луиш Сантуш (“Alpac Capital” компанийн үүсгэн байгуулагч, Европ):

"Монгол Улс барууны хөрөнгө оруулагчдыг татах суурь нөхцөлөө хэдийн бүрдүүлсэн харагдаж байна. Өмнө нь Монголыг зөвхөн аялал жуулчлалын улс гэж хардаг байсан бол одоо хөрөнгө оруулахад тогтвортой орчин, сайн засаглалтай, найдвартай түнш болж чаджээ гэх итгэл төрж байна."

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар