Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзаж байна: 545 сая ам.долларын гэрээ, санамж бичгүүдийг үзэглэнэ

Гадаад харилцааны яамны Зөвшилцлийн танхимд өнөөдөр 10:00 цагт Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал эхэллээ. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал гадаадын хөрөнгө оруулагчидтай биечлэн уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааны чухал асуудлуудыг хэлэлцэж байна.

Өргөтгөсөн хуралд олон улсын болон гадаадын 100 гаруй томоохон хөрөнгө оруулагч, төлөөлөгчид оролцож байгаа нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн тогтвортой байдалд гадны түншүүд өндөр ач холбогдол өгч буйн илрэл боллоо.

Энэхүү хурлын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарт томоохон түлхэц үзүүлэхүйц, нийт 545 сая ам.долларын өртөг бүхий хамтын ажиллагааны гэрээ болон харилцан ойлголцлын санамж бичгүүдэд талууд гарын үсэг зурахаар төлөвлөөд байна.

Эдийн засгийн зөвлөлийн энэхүү өргөтгөсөн хурал нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн орчныг сайжруулах болон Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг бататгахад чухал алхам болж байна гэж албаныхан онцоллоо.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар