Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

“ГУРВАНТЭС ШИНЭ СУУРЬШЛЫН БҮС”-ИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Эх сурвалж: МАК

МАК компани Өмнөговь аймгийн Гурвантэс суманд шинэ суурьшлын бүс байгуулах ажлаа эхлүүлж, өнөөдөр /2026.06.09/ шав тавих ёслол боллоо.  

Энэхүү төсөл нь бүс нутагт хөдөлмөр эрхэлж буй ажилтнуудыг гэр бүлийн хамтаар ая тухтай орчинд амьдруулах, ажиллах хүчний тогтвортой байдлыг хангах, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой. 

Гурвантэс суманд хэрэгжих шинэ суурьшлын бүс нь 1,500 айлын орон сууцны хотхон, цэцэрлэг, спортын төв, нэгдсэн эмнэлэг, худалдаа үйлчилгээний төв, ногоон байгууламж, инженерийн дэд бүтцийг цогцоор нь шийдсэн орчин үеийн жишиг суурьшлын бүс болох юм.

Эх сурвалж: МАК
Эх сурвалж: МАК
Эх сурвалж: МАК

Эх сурвалж: Монголын Алт МАК