Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюу толгойн ачаар Рио Тинтогийн зэсийн олборлолт хүлээлтээс давлаа

"Рио Тинто" групп 2026 оны нэгдүгээр улирлын тайлангаа танилцууллаа. Тайланд дурдсанаар, Монгол дахь Оюу толгой ордын гүний уурхайн олборлолт эрчимжсэн нь тус компанийн зэсийн үйлдвэрлэлийг мэдэгдэхүйц өсгөж, төмрийн хүдрийн салбарт гарсан тасалдлыг нөхөж чадсан байна.

Рио Тинтогийн зэсийн үйлдвэрлэл жилийн өмнөхөөс 9%-иар өсөж, 229,000 тоннд хүрчээ.  "BMO" банкны шинжээчдийн зүгээс зэсийн гарц хүлээлтээс 9%-иар давсныг онцолсон бөгөөд Оюу толгойг Рио Тинтогийн ойрын хугацааны өсөлтийг тодорхойлогч "гол хөдөлгүүр" гэж нэрлэв.

Тайлант хугацаанд төмрийн хүдрийн борлуулалт цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан шинжээчдийн таамаглалд хүрээгүй бол хөнгөн цагааны үйлдвэрлэл 1%-иар өсжээ. Мөн Ойрх Дорнод дахь хурцадмал байдал нь түлшний үнийг өсгөж, уул уурхайн үйл ажиллагааны зардалд дарамт учруулж эхэлснийг анхаарууллаа.

Тус компани 2026 онд нийт зэсийн үйлдвэрлэлээ 800,000-аас 870,000 тоннд хүргэх зорилтоо хэвээр хадгалсан бөгөөд үүнд Оюу толгойн жилд 500,000 тонн зэс олборлох төлөвлөгөө шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн жилийн хурал ирэх тавдугаар сарын 6-нд болохоор товлогджээ.

Эх сурвалж: mining.com