
Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу жил бүрийн 4 дүгээр сард компанийн санхүү, үйл ажиллагааны үр дүнг хувьцаа эзэмшигч нар хэлэлцдэг. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (2026.04.16) зохион байгуулагдлаа.
2025 онд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК улс, орон нутгийн төсөвт 75.9 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, эдийн засагт бодит хувь нэмэр орууллаа.
Алтны үнэ дэлхийн зах зээлд түүхэн дээд түвшинд хүрч буй энэ үед төрийн эзэмшлийн алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд шуурхай оруулах ажлыг эрчимжүүлж байна.
Геополитикийн нөхцөл байдал, түлш шатахууны үнийн өсөлт зэрэг сорилтын үед алтны салбар нь улсын эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих чухал тулгуур болж байна. Иймд “Эрдэнэс Монгол” нэгдлээс “Эрдэнэс Алт Ресурс” компанид үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлж, хэрэгжилтийг эрчимжүүлэн, шуурхай ажиллах чиглэл өглөө.
Эх сурвалж: "Эрдэнэс Алт Ресурс" ХХК