Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

АМНАТ-өөс орон нутагт хуваарилах санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин холбогдох газрын дарга, мэргэжилтнүүдийн хамтаар Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон газрын дарга нартай Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар (2026.02.26) хуралдлаа.

Хуралдааны үеэр салбарын өнөөгийн нөхцөл байдал болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулж, хуулийн төсөлд туссан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах хэмжээг нэмэгдүүлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулж байгаа асуудлаар санал солилцов.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор цаашид хамтран ажиллахаар болов.

 

 

Эх сурвалж: АҮЭБЯ